Их айлд “амьдарсан” он жилүүд

2021-06-29 554 0
Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд сэтгүүлч Б.Цэндийн ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна. Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ ediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

Энэ хугацаанд “Залуучуудын үнэн” сониндоо сэтгүүлч, сурвалжлагчаар ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хот дахь 21 аймгийн Залуучуудын холбоо байгуулагдах үед ажлын хэсгийн нарийн бичгийн ажилд томилогдсон. Үүгээр ч зогсоогүй Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах сонгуульт ажилтай ч боллоо. Аймаг, аймгийн төлөөлөл болсон олон үе тэнгийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж, залуучуудын дуу хоолой болох их үйлсийн замд эргэлт буцалтгүйгээр зүрх сэтгэлээ зориулсан он жилүүдээ дурсан сууна. Энэ мөчид хамтран зүтгэж байсан залуусаар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, залуусын хүссэн, мөрөөдсөн олон үйл ажиллагаа зохион байгуулахаар цэхэж байгаад баяртай байна.

Түүх бол эргэн дурсах, үнэн дуртгатгалаа өгүүлэх боломж байдаг. “Залуу хүн бүрийн заавал унших сонин” уриатай 97 жилийн түүхт “Залуучуудын үнэн” сонин 1924 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Манай Үнэн”  нэртэйгээр анх хэвлэгдэж, 1964 онд 40 жилийн ойгоороо “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон,  1974 онд  50 жилийн ойгоороо “Алтан гадас” одон, 1984 онд 60 жилийн ойгоороо  “Сүхбаатарын одон”-гоор шагнагдаж байсан нь сонины үнэ цэнийг илтгэх биз ээ. Үүнийг өгүүлэхийн учир нь 2016 оноос хойш тасалдаад байсан түүхэн сонинг шинэ өнгө төрхтэйгээр энэ оноос эхлэн дахин уншигч залуусын хүртээл болгож байгаад залуу хүнийхээ хувьд алга ташиж, урам өгөхийг хүссэн юм.

Ардын хувьсгалтай эн зэрэгцэн 1921 оны 8 дугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй энэ байгууллагын хийж бүтээсэн, залуучуудыг эвлэлдэн нэгдэх, дуу хоолойг хүргэх, олон талт ажилд оролцуулах зорилго бүхий томоохон ажлууд ирээдүйгээ хүлээж байна.

Техник, технологийн эрин зуунтай мөр зэрэгцэн амьдарч байгаа залуус буюу “Z” үеийнхэн хэмээн нэрлээд байгаа бидний ирээдүй өнөөдөр юуг хүсэн хүлээж байгаа бол гэдэг бодролоос үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлоосой гэж хүсч байгаагаа үүгээр дамжуулъя.

Үе, үеийн төлөөлөлдөө үүргээ гүйцэтгэж ирсэн 100 настай “залуу”-ийн дараагийн 100 жилийн түүхийн товчоо өнөөдрөөс эхэлж байна. Ирээдүйгээ жолоодох, хамтран зүтгэх, хүсэл зорилгод тэмүүлэх он жилүүд та биднийг хүлээж байна амжилт залуус аа. Түүхээс түүх дэлгэрч, өнөө цагийн өнгөнөөс ирээдүй тодорхойлогдоно гэдэгт итгэл дүүрэн байна.

Б.Цэнд

Холбоотой мэдээ