КОВИД: Вакцинжуулалт удаашралтай байгаа орнууд хөл хорио тогтоож байна

2021-06-30 45 0

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд вакцинжуулалт удаашралтай байгаа улс орнууд халдвар илүү өндөртэй Дельта хувилбарын тархалтыг удаашруулахын тулд шинэ хязгаарлалт буюу хөл хориог хэрэгжүүлж байна.

Бангладеш, Малайз улс оршин суугчдыг гэртээ үлдэхийг тушааж байгаа бөгөөд тэр дундаа Бангладеш гадаа хэнийг ч гарахгүйн тулд цэргүүдийг эргүүлд явуулж байна.

Харин Австралид эрх баригчид Сидней, Брисбэн, Перт, Дарвин хотуудад хатуу хөл хориог хэрэгжүүлж эхэлсэн юм.

Дараалан хэд хэдэн удаа хөл хоригдсон оршин суугчид бухимдалтай байна.

Куала Лумпурын ойролцоох нэгэн зоогийн газрын эзэн “Манай ресторан зочломтгой найрсаг үйлчилгээ болон нэг тавагнаас бөөнөөрөө хувааж хооллодогоороо алдартай бөгөөд ялгаатай буюу нэг өгүүлбэрээр, зай барьж буй одоох нийгмээс тэс эсрэг” гэв. Түүний бизнесийн хувьд энэхүү нийтийн хөл хорио нь “сүүлчийн сүйрэл байж магадгүй” гэсэн юм.

Судалгаанаас харахад Ковид-19 вакцин нь Дельта хувилбарын эсрэг үр дүнтэй хэвээр байгаа боловч хэсэгчлэн вакцин хийлгэсэн хүмүүсийн хамгаалалт мэдэгдэхүйц бага байна.

“Хэрэв бид үнэхээр өндөр вакцин хийлгэж чадсан бол энэ нь тоглоомыг бүрэн өөрчилнө” гэж Мельбурн дахь тархвар судлалын мэргэжилтэн хэллээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Энэтхэгийн Махараштра муж олон мянган эрүүл мэндийн ажилтнуудад Ковид-19-тэй хүүхдүүдийг хэрхэн асрах талаар сургаж байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
  • Бродвэй театрынхан Брюс Спрингстиний шоугаараа хоёр жилийн дараа иргэн ирлээ. Энэ сэргэлт нь зөвхөн театрын ажилчид төдийгүй зочид буудлын ажилтан, бармен, таксины жолооч, театрын хөл хөдөлгөөнд найддаг олон салбарын ажилчдад ашиг тусаа өгөх болно.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

Холбоотой мэдээ