СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хоёр том хүн, нэг хүүхэд голын усанд энджээ

2021-07-06 27 0

Өчигдөр хоёр том хүн нэг хүүхэд голын усанд живж амиа алджээ. Мөн голын усанд живсэн байж болзошгүй нэг иргэнийг албаныхан хайж байгаа аж.

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас 1 хүн нь Туул голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/ Туул голын усанд живсэн байж болзошгүй байсан тул “Сонгино” амралтаас бетонон гүүр хүртэл 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоосон. 07.06-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.

2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт  багийн “Зүр хангай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд 30 км-т/ 2 хүүхэд Орхон голын эрэг дээр тоглож байгаад 1 хүүхэд нь усанд живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 02:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Б /11 настай, эрэгтэй/-ыг 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:06 цагт анх осолдсон газраас  зүүн зүгт 8 метрт 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ 07.04-ний өдрийн 23:50 цагт суудлын автомашин голын усанд суусны улмаас  1 хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живсэн тухай мэдээллийг 07.05-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан.  Тус сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан 07.05-ны өдрийн 00:05 цагт очиход Уянга сумын төвөөс Бөөрөлжүүт багийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө /37 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд иргэн П /34 настай, эмэгтэй/ автомашины бүхээгээс бууж явганаар гол гаталж яваад живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болно.

4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд 1 хүний цогцос хөвж байгаа тухай дуудлагыг 07.05-ны 15:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Т /65 настай, эрэгтэй/ Туул голын усанд живж нас барсан тул цогцсыг гарган Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ