Хаити улсын Ерөнхийлөгчийг гэрт нь буудан хөнөөжээ

2021-07-08 66 0

Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизыг  мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө буудан хөнөөжээ. Алуурчид нийслэл Порт-О-Пренс дэх гэрт нь нэвтрэн орсон байна. Түүний гэргий Мартина Моиз халдлага гарах үеэр хамт байсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайнгүй байгаа тул Майами  руу эмчилгээнд явуулсан гэж АНУ дахь Хаити улсын элчин сайд мэдэгджээ.

Тус улсын Ерөнхий сайд Клод Жозеф “Долоодугаар сарын 7-ны 01:00 цагийн орчимд англи, испаниар ярьдаг үл таних этгээдүүд Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийг хөнөөлөө. Ерөнхийлөгч шархаа даалгүй таалал төгслөө” хэмээн мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Жонвел Моизыг хөнөөж болно. Гэхдээ түүний үзэл санааг хөнөөж чадахгүй” гэжээ

Ерөнхий сайд телевизийн мэдэгдэлдээ алан хядагчид маш том хэмжээний калибр буутай байсныг онцлон хэлжээ. Тэрээр Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэхээр болсон тухайгаа мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд “Халдлагын үеэр тэргүүн хатагтай Мартина Моиз шархадсан. Хүүхдүүд нь аюулгүй байгаа” гэв.

“Ахан дүүс ээ, Ерөнхийлөгчийг юуны төлөө тэмцэж байсныг бид мэднэ. Жовенель Моиз бол эрэлхэг зоригтой хүн байсан. Та түүнийг хөнөөж болно. Ерөнхийлөгч Жонвел Моизыг хөнөөж болно. Гэхдээ түүний үзэл санааг хөнөөж чадахгүй” гэж Клод Жозеф телевизээр хэлсэн үгэндээ хэлсэн байна.

53 настай Жовенель Моиз нь 2017 оны хоёрдугаар сараас төрийн эрх барьжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Мишель Мартеллийг огцорсны дараа Ерөнхийлөгч болжээ.

Уг явдлын дараа хөрш Доминиканы бүгд найрамдах улс Хаити улстай хиллэдэг хилээ хаасан байна.

Хаити нь дэлхийн хамгийн ядуу улс орнуудын нэг бөгөөд хүн амын 60 хувь нь хоногт 2 доллараас бага цалин авдаг байна. Тус улс 10,6 сая хүн амтай.

СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АВЛИГА, ЯДУУРАЛ, ДАРАНГУЙЛАЛД БУРУУТГАЖ БАЙВ

Хаити улсад сүүлийн хэдэн долоо хоногийн турш гэмт бүлэглэлүүд болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарчээ.

Энэ оны хоёрдугаар сард Хаитид 23 хүнийг, тэр дундаа Дээд шүүхийн шүүгч болон цагдаагийн өндөр албан тушаалтныг төрийн эргэлт хийж, Моизын аминд хүрэх гэж оролдсон хэргээр буруутган баривчилсан байна.

Моизын сөрөг хүчин түүнийг дарангуйлал тогтоож, төрийн эрхэнд байх хугацаагаа зохиомлоор сунгаж байна хэмээн буруутгасан байна. Моиз Үндсэн хуульд заасанчлан түүний бүрэн эрхийн хугацаа 2022 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр дуусна гэдэгт бат зогссоор байсан ч сөрөг хүчин түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хугацаа нь дууссан хэмээн албан тушаалаасаа буухыг шаардаж байсан аж.

Сөрөг хүчнийхэн Моизыг инфляцийн өсөлт, албан тушаалтнуудын хээл хахууль, эдийн засгийн нөхцөл байдлыг муутгасан хэмээн буруутгаж байжээ.

Энэ оны хоёрдугаар сард Хаитид 23 хүнийг, тэр дундаа Дээд шүүхийн шүүгч болон цагдаагийн өндөр албан тушаалтныг төрийн эргэлт хийж, Моизын аминд хүрэх гэж оролдсон хэргээр буруутган баривчилсан байна.

Түүнээс жилийн өмнө иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, цагдаагийнхан ажлын нөхцөлөө сайжруулахыг шаардан армийн штаб руу дайрсныг эрх баригчид төрийн эргэлт хийх оролдлого хэмээн зарлажээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ