Жефф Безос НАСА-гийн алдагдлыг нөхөж, оронд нь сарны хөтөлбөрийн гэрээ байгуулах санал тавьжээ

2021-07-27 108 0

Amazon  болон Blue Origin  компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безос АНУ-ын Үндэсний нисэхийн удирдлага болон сансар судлалын НАСА агентлагийн төсвийн алдагдлыг санхүүжүүлж, оронд нь саран дээр буух төхөөрөмж бүтээх Artemis хөтөлбөрийн гэрээ байгуулах санал тавьжээ.

НАСА-гийн захирал Билл Нельсонд хандан бичсэн энэхүү мэдэгдэл Blue Origin  компанийн сайтад нийтлэгдсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард НАСА Илон Масктай 2,9 тэрбум долларын гэрээ байгуулж, Безосын Blue Origin компанийн саналд татгалзжээ. НАСА төсвийн алдагдлын улмаас ганцхан компанитай гэрээ байгуулах боломжтой байсан аж. Тус агентлаг саран дээр газардах систем боловсруулахад Конгрессоос 3,3 тэрбум доллар хүссэн ч 850 сая долларын санхүүжилт авч чаджээ.

Саран дээр буух систем боловсруулснаар 2024 оны эхэн гэхэд сансрын нисгэгчдийг сарны гадаргууд буулгах юм байна.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ