ГССҮТ-ийн эмч нар улаан бүсэд орж, халдвартай өвчтөнд тархины мэс засал хийжээ

2021-07-27 83 0

ГССҮТ-ийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар ковидын халдвар авч, улаан бүсэд эмчлүүлж буй 51 настай иргэнд тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ.

Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, мөн ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч н.Адъяасүрэн, н.Мөнхтулга нар хамтран үзүүлжээ.

Эх сурвалж: ГССҮТ

Холбоотой мэдээ