Японд болсон химийн олимпиадаас манай сурагчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

2021-08-03 126 0

Японд болсон химийн олимпиадаас манай сурагчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон Улсын хэмжээний тав дахь буюу химийн олимпиадын дүн өчигдөр гарчээ. Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 2 хүртэл болж, 79 орны 312 сурагч оролцлоо.

Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад бий. Үүнд:

  • Математик
  • Мэдээлэл зүй
  • Хими
  • Биологи
  • Физик
  • Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.

Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.

Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажиллав гэж БШУЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ