Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно

2021-08-04 50 0

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Өнөөдрийн хурлаар улсын хөрөнгөөр 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх талаар хэлэлцэнэ. УУХҮЯ-наас энэ асуудлыг оруулжээ.

Одоо улсын нөөцөд 12.7 мянга, ААН-үүдэд 120 мянган тонн шатахуун байна. Улсын хөрөнгөөр 30 мянган тонн тосны нөөц бүрдүүлснээр шатахуун импортлогчид жижиглэнгийн  үнээ литр тутамд 50-100 төгрөгөөр бууруулах боломжтой.

Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу сэлгэн хадгалах түр журмын дагуу нөөцийг нэмнэ. Тодруулбал АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлнэ гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ