Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэн боллоо

2021-08-04 81 0

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэн боллоо

Шинээр ёкозүна цол хүртсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авсан гэж Японы хэвлэл Mainichi мэдээллээ.

Өдгөө 29 настай тэрээр Японы иргэншил авснаар өөрийн харьяалагддаг Исэгахама дэвжээндээ зодог тайлсныхаа дараа багшлах боломжтой болж байгаа юм.

Сүмо бөхийн 73 ёкозүна болсон Г.Ган-Эрдэнэ иргэншлээ солин Японы иргэн болсон тав дахь Ёкозүна болж байна. Түүний өмнө АНУ-ын Акебоно, Мүсашимарү болон Монголын Хакүхо, Какүрю нар Японы иргэн болж байв.

Өнгөрсөн долоодугаар сарын башёд 14-1 амжилтаар үзүүрлэсэн тэрээр бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа эргэн мэргэжлийн түвшинд гарч аваргалсан ховорхон түүхтэй нэгэн юм.

Холбоотой мэдээ