Японд амьдардаг Монголчууд хандив цуглуулж, олимпод оролцсон тамирчдад бэлэг гардуулав

2021-08-05 84 0

Японд амьдардаг Монголчууд хандив цуглуулж, олимпод оролцсон тамирчдад бэлэг гардуулав

Японд амьдардаг Монголчууд нэг хүн 2020 иэн хандивлах аяныг долдугаар сарын 28-наас энэ сарын 2-ны хооронд зохион байгуулжээ. Тэд цуглуулсан 294,143 иэнээрээ (7.6 сая төгрөг) бэлэг худалдан авч, нутаг буцах гэж Нарита нисэх буудалд очсон тамирчдад өчигдөр орой гардуулсан байна.

Токиогийн олимпод Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон 87 хүнд ( 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгалжуулагч ) зориулан хандив цуглуулсан байна.

Токиод үлдсэн манай тамирчид энэ сарын 11-нд эх орондоо ирнэ.

Холбоотой мэдээ