ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

2021-08-05 96 0

ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Та бүхэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцах Амбулаторийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.

2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 03 дугаар тогтоол батлагдан энэ оны 3-р сараас хэрэгжиж эхэлснээр Амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө нь гурван оношийн хамааралтай бүлгээр зохицуулж байсныг  6 төрлийн 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөсөн юм.

Мөн Амбулаторийн үйлчилгээг зөвхөн улсын эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн үзүүлэхээр зохицуулалтыг хийжээ.

Ингэснээр улсын эмнэлгийн ачаалал болон иргэдийн хүлээлтийг бууруулах, эмнэлгийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон юм.

Иргэн, даатгуулагчийн дээрх бүх үзлэг, шинжилгээнд хамрагдах зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах буюу иргэд, даатгуулагчдаас хамтын төлбөр гарахгүй байх зохицуулалтыг хийсэн нь иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ