ТҮҮХЭН ЗУРАГ: БНМАУ-ын 2 САЯ ДАХЬ иргэний дурсгалын тэмдэг

2021-08-05 114 0

ТҮҮХЭН ЗУРАГ: БНМАУ-ын 2 САЯ ДАХЬ иргэний дурсгалын тэмдэг

Монгол Улс 1963 онд анх удаа 1 сая 17 мянга буюу нэг сая хүнтэй болсон. Үүний дараа 1988 оны долоодугаар сарын 11-ний өдөр төрсөн 25 хүүхдийг 2 сая дахь иргэн хэмээн батламжилсан юм. Энэ нь манай улсын хүн ам зүйн хувьд харьцангуй өсөлттэй үе байв.

Тухайн үед хоёр сая дахь иргэний дурсгалын тэмдэг гаргасан бөгөөд энэхүү тэмдгийн дээж нь Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Харин 2015 оны нэгдүгээр сарын 24-нд 3 сая дахь иргэн мэндэлсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар /2021.08.05/ Монгол Улсын хүн ам 3 сая 393 мянга 557 байна.

Фото эх сурвалж: Монголын Үндэсний музейн сан хөмрөг

Холбоотой мэдээ