АНУ 39 алтан медальтайгаар Токиогийн олимпод тэргүүллээ

2021-08-09 118 0

АНУ 39 алтан медальтайгаар Токиогийн олимпод тэргүүллээ

Зуны 32-р олимпын их наадам Токио хотноо долоодугаар сарын 21-ээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай боллоо.

Тус олимпыг манай улс 1 мөнгө, 3 хүрэл медальтай өндөрлүүлсэн бол АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ.

АНУ медалийн чансаа болон тоогоор бусдыгаа хошуучилсан. Нийт 113 медаль хүртсэн тус улсын араас 88 медальтай БНХАУ, 71 медальтай ОХУ, 65 медальтай Их Британийн вант улсууд бичигдэж байна.

Медалийн чансаагаар тэргүүлэх орнууд:

  1. АНУ – 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл
  2. БНХАУ – 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл
  3. Япон – 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл
  4. Их Британи – 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл
  5. ОХУ-ын олимпын баг – 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл
  6. Австрали – 17 алт, 7 мөнгө, 22 хүрэл
  7. Нидерланд – 10 алт, 12 мөнгө, 14 хүрэл
  8. Франц – 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл
  9. Герман – 10 алт, 11 мөнгө, 16 хүрэл
  10. Итали – 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл

Нийт 93 улс орон олимпоос медаль хүртсэн дотор Буркина Фасо, Сан Марино, Бермуда улсууд олимпын анхны медалиа хүртлээ.

Холбоотой мэдээ