“Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” арга хэмжээ болно

2021-03-22 12 0

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр болж буй. Энэхүү ойд зориулсан “Хүн-Эх Дэлхий-Сансрын уудам” үзэсгэлийн нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Оросын соёл шинжлэх ухааны төвд болно.

Уг хүндэтгэлийн арга хэмжээний зочноор  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Хүрэлсүх,  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,  Монгол Улсын ШУА-ын ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, БНМАУ-ын болон ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев, нар оролцоно.

Холбоотой мэдээ