ХСҮТ-ийн ард байрлах гараашнуудыг буулгана

2021-08-10 95 0

ХСҮТ-ийн ард байрлах гараашнуудыг буулгана

Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд байрлах 59 тоосгон гараашийг буулгаж газрыг чөлөөлнө гэж НГЗБА-аас мэдээллээ.

Тус газарт ХСҮТ-ийн урьдчилан сэргийлэлт эрт илрүүлгийн төв баригдах юм.

Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд тус байршилд очиж ажилласан. Ингэхдээ 59 тоосгон гараашны эздэд нөхөн төлбөр олгох болон ойлголцож газар чөлөөлж, чөлөөлсөн газарт хавдар судлалын эрт илрүүлгийн төвийг барих чиглэлийг холбогдох албаныхан буюу газрын алба, хот төлөвлөлтийнхөд өгсөн юм.

Холбоотой мэдээ