МХЗ, АРКУС ХХК-тай хамтран MORNINGSTARS төслийг хэрэгжүүлнэ

2021-08-11 136 0

МХЗ, АРКУС ХХК-тай хамтран MORNINGSTARS төслийг хэрэгжүүлнэ

“Монголын Залуучуудын Холбоо” ТББ-ын дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, “АРКУС” ХХК-тай хамтран “MORNINGSTARS” төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг байгууллаа. Энэ төслийн зорилго нь нийгмийн боловсролын зөрүүтэй байдлыг багасгах, амьдралын бололцоо тааруу болон алслагдсан дүүрэг аймгуудад оршин суух хүүхдүүдэд үнэ төлбөргүй, эрх тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол олгоход чиглэсэн контент бэлтгэн хүргэх юм.
“MORNINGSTARS” төслийг хариуцаж буй менежер Б. Анар “Төсөл маань 21 аймаг, дүүргүүдэд хэрэгжинэ. 21 компани, гурван ТББ мөн манайхтай хамтран нийтдээ 25 байгууллага хамтарч ажиллаж байгаа юм. Залуучуудын холбоо болон хөдөлмөрийн бирж нь өөрсдийн аймгийн салбар хөдөлмөрийн биржээр дамжуулан тухайн орон нутгийн сургуулиудад сурталчлан таниулах, сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах зорилготой. Мөн өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээх юм. Төсөл маань нийт 6 жил үргэлжилнэ. Энэ оны 10 сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа одоогоор бэлтгэл ажлуудаа хангаад явж байна.” гэв.

Холбоотой мэдээ