Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна

2021-08-12 93 0

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна

Нийслэлийн хэмжээнд 2021 оны төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, чанарын шаардлагыг хангуулах арга зүйн зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллалаа.

Нийт найман дүүргийн 109 байршилд хяналт шалгалт хийж, зөвлөмжийн хуудас хүргүүлээд байгаа бөгөөд уг зөвлөн туслах ажил нь 2021 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар

Холбоотой мэдээ