Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

2021-08-16 144 0

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 512 бөхийн барилдаан “Хүй долоо худаг”-т эхэлж байна. МҮБХ-той хамтран УОК-ын тусгай удирдамж, журам, зааврыг мөрдөж наадамд оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд энэ сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Тус барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна. Энэ удаагийн барилдаанд сумын цолтон болон залуу бөхчүүд барилдах боломжгүй болсон учир эдгээр бөхчүүд 2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн бөхчүүдэд мандатын төлбөрийг нь буцаан олгох аж. Мөн Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул хуучин цол, эрэмбээрээ барилдах болсныг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ