Хариу арга хэмжээний багийнханд вакцины 3-р тунг хийж эхэллээ

2021-08-18 79 0

Хариу арга хэмжээний багийнханд вакцины 3-р тунг хийж эхэллээ

Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүс вакцины 3-р тунг өчигдрөөс хийж эхэлжээ. Гэхдээ нь энэ сайн дурын үндсэн дээр буюу тухайн хүн вакцин хийлгэхийг өөрөө хүссэн тохиолдолд дархлаажуулж байгаа аж.

Хариу арга хэмжээний багт эмнэлгийн байгууллагын ажилтнууд, эмч сувилагч, онцгой, цагдаагийн алба хаагч гээд цар тахлын эсрэг арга хэмжээ, үйл ажиллагаанд шууд оролцож байгаа бүлгийг хамруулдаг билээ. Өмнө нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд наймдугаар сарын сүүлээр вакцины 3-р тунг хийж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ