АНУ дахь Афганистаны төв банканд “Талибан” нэвтрэх эрхгүй гэв

2021-08-19 66 0

АНУ дахь Афганистаны төв банканд “Талибан” нэвтрэх эрхгүй гэв

“Талибан” хөдөлгөөнийхөн АНУ дахь Афганистаны төв банкны хөрөнгөд нэвтрэх  боломжгүй гэж Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас мэдэгджээ. Da Afghanistan Bank нь 9 тэрбум долларын нөөцтэй бөгөөд ихэнх хувийг алт, үнэт цаас эзэлдэг байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Афганистаныг орхин гарсан тус улсын Аж үйлдвэр, бизнесийн сайд асан Ажмал Ахмади афганы валютын нөөц 9,6 тэрбум доллараар хэмжигдэх ч олон улсын хоригт орсон “Талибан” хөдөлгөөн энэ нөөцийн зөвхөн 0,1 хувьд л нэвтрэх боломжтой гэж Твиттертээ бичжээ.

Түүнчлэн олон улсын хандивлагч нар Афганистанд АНУ-ын зөвшөөрөлгүйгээр туслахгүй л болов уу гэж ВВС агентлагт Америкийн нэгэн албан тушаалтан ярьсан байна.

Талибууд төрийн эрх авсныг олон улсад хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа учраас Олон улсын валютын сан ч мөн адил Афганистанд үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоож буйгаа лхагва гарагт мэдэгдсэн байна. Ирэх долоо хоногт ОУВС-гаас Афганистан руу 400 сая долларын тусламж илгээхээр төлөвлөж байжээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ