ХХААХҮЯ “МЗХ-ны Yes, Алтан намар” хөтөлбөрийг дэмжинэ

2021-08-20 114 0

ХХААХҮЯ “МЗХ-ны Yes, Алтан намар” хөтөлбөрийг дэмжинэ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд МЗХ-ны дэргэдэх Монголын Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс “Yes, Алтан намар” хөтөлбөрийг эргэн сэргээн хэрэгжүүлээд байгаа. Төслийн хүрээнд МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од төслийг зохион байгуулагч нарын хамт ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар цар тахлын улмаас сүүлийн 2 жил зогссон байсан энэ тариаланчдын үйл ажилд хүн, хүчний нөөцөөр дэмжих, оюутан залуучуудад түр ажлын байр бий болгох зорилготой уг төслийг төрийн зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. Тус аян 8 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд 1000 гаруй залуусыг хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, манлайлал, хувь хүний хөгжлийн сургалт, англи хэл, гитарын сургалт явуулж бусад сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөрүүдийг багтаасан тул олон талын чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх боломтой уг төсөлд залуучууд нэгдэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ