Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299 хүнийг шийтгэлээс чөлөөлөв

2021-09-06 25 0

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299 хүнийг шийтгэлээс чөлөөлөв

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйл, Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох заалтын дагуу 1 хуулийн этгээд, 879 хүнд холбогдох 873 зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Шийтгэлээс чөлөөлсөн иргэдийн зөрчлийн төрлийг задалж үзвэл 296 буюу 33.7 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, 412 буюу 46.8 хувь нь мөн хуулийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн, 97 буюу 11.03 хувийг танхайрах зөрчил тус тус эзэлжээ.

Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийг нарийвчилбал:

14.7-1 дэх хэсэг: 2

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7-2 дахь хэсэг: 2

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7-3 дахь хэсэг: 3

3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7-5 дахь хэсэг: 296

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

14.7-51 дэх хэсэг: 1

Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 304 хүнийг шийтгэлээс чөлөөлжээ.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Холбоотой мэдээ