Туул голд машинтайгаа живсэн нэг хүүхэд, таван том хүнийг аварчээ

2021-09-07 37 0

Туул голд машинтайгаа живсэн нэг хүүхэд, таван том хүнийг аварчээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутагт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 129 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 46 км-т Босгын гүүр гэдэг газарт Ланд круйзер-200 суудлын автомашин Туул голд сууж, таван иргэн машин дээр гараад байна гэсэн дуудлага есдүгээр сарын 5-ны 21.15 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 129 км замыг туулан 23:50 цагт очиход Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн А-гийн Королла фиелдэр загварын автомашин усанд живж, зорчин явсан нэг хүүхэд, таван том хүн автомашины бүхээг дээрээ гарсан байжээ.

Аврагчид 1 цаг 20 минут ажиллан иргэдийг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг нь есдүгээр сарын 06-ны өдрийн 13:20 цагт голоос татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ