Залуучууд хөл хориог “дэмжих” үү?

2021-03-24 251 0

Ковид, хөл хорио гэдэг үгийг сонсоод бид хэр удсан бэ? Хэдэн удаа Монголд хөл хорио, хэсэгчилсэн хорио тогтоов? Тэгээд ямар үр дүн гарсан бэ? Энэ асуултад хариулахад тийм их хэцүү биш.

Харин хөл хорио тогтоосноор Монголдоо томоохонд тооцогдох бизнесмэнээс эхлээд жижиг, дунд бизнесийнхэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч бүр наад зах нь жижигхэн ТҮЦ ажиллуулж гэр бүлээ тэжээдэг ээж, гудамжинд гутал тосолдог хүүд ямар хохирол учирсан бол гэж асуухад хариулах хүн шийдвэр гаргагчдын төвшинд байгаа болов уу? Хүүхэд, залуучуудын хичээл, сургуулийг бүр орхиё.

Дараагийн асуулт. Дэлхий нийтээр энэ өвчинтэй нүүр тулаад, хэдэн мянгаараа өвчилж, нас барч, фандамент болсон нь үнэн. Одоо харин дэлхий энэ өвчинтэйгээ “эвлэрэн” яавал бизнес эдийн засгаа сүйрүүлэхгүй, хүн амаа өвчлүүлэхгүй, нас баруулахгүй “амьдарч” болох вэ гэдэг арга замыг олчихлоо. Атал Монголд яагаад харьцангуй хожуу, бас харьцангуй цөөн өвчлөл гарсан байхад эрх баригчид юм л бол хөл хорио тогтооё гэж айдас хүйдэст автуулдаг юм бол? Энэ мэтчилэн олон асуулт байгаа. Тэр болгонд та бас хариулах гээд үзээрэй.

Ажил хөдөлмөр эрхлэж, сурч боловсрохыг хүсч байгаа залуу хүн та хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу?

Өөрийнхөө чадлаар бизнесээ эрхэлж, өөрийнхөөрөө амьдарч ажиллаж ирсэн та цар тахал юм даа гэж шүдээ зуун тэвчсээр бизнес, орлого чинь алга болсон мөртлөө, төр засгийн шийдвэрээс эс хамааран ариутгал халдваргүйтлийн дэглэмээ сахиж, ажлаа хийж болох л байтал жил гаруйн дараа дахиад хөл хорио тогтоохыг дэмжих үү? Жич:Сонгууль болохоор “алга болчихдог” хөл хорио шүү дээ.

Холбоотой мэдээ