“Ухамсар” хэмээх бүтээл хотын төвд сүндэрлэв

2021-09-22 76 0

“Ухамсар” хэмээх бүтээл хотын төвд сүндэрлэв

Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээл өнөөдөр хотын төвд сүндэрлэв.

Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны уран бүтээлчдийн бүтээлээс сонгон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэндбайрлуулсан  юм. Энэхүүалдартай бүтээлээ дахин урлаж, Улаанбаатар хотынхоо төвд байршуулан нийслэлийн үзэмжид чимэг нэмлээ.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн билээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг нийтэд таниулах, уран бүтээлчдийг дэмжин ажиллах зорилгоор “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж буй аж. Энэ аяны хүрээнд хотын хэд хэдэн байршилд хөшөө, баримлууд сүндэрлэх бөгөөд “Ухамсар” бүтээлээр эхлэлээ тавилаа. Хотоо чимэх орчин үeийн контемпорари бүтээлүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд байрлуулах юм байна.

Холбоотой мэдээ