Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал уриан доор оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

2021-09-23 78 0

Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал уриан доор оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

Дэлхийн аялал жуулчлалын өдөр жил бүрийн 9-р сарын 27-нд тохиодог. Тэгвэл яг энэ өдөр шилдгүүдээ тодруулах юм. Энэ өдөр Аялал Жуулчлалын Боловсрол Хөгжлийн Нийгэмлэг, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, МУБИС, ХААИС, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “GRAND TOUR” аялал жуулчлалын олимпиад нь 2007 оноос аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохиогдож ирсэн улсын олимпиад юм. Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оновчтой шийдэл гаргах зорилготой юм. Монголчууд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буй. Энэхүү олимпиад Монголын аялал жуулчлалын салбартаа өсөх ирээдүйтэй хамгийн шилдгүүдийг шалгаруулдаг уралдаан юм. Тэр ч утгаараа энэхүү олипиадаас салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн залуу боловсон шилдгүүд тодрон гардагаараа онцлог билээ. 2021оны “GRAN TOUR” улсын олимпиад нь “TOURISM FOR INCLUSIVE GROWTH” буюу “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан доор оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариулт, аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, “Grand Tour” спорт явган аялалын тэмцээн зэрэг сонирхолтой төрлүүдээр өрсөлдөнө. Tа бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ