Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр гарчээ

2021-09-28 54 0

Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр гарчээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт, 95 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/-т ой, хээрийн түймэр гарчээ.

Түймрийн тухай мэдээллийг энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр 14:17 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, 16:50 цагт гал түймрийг цурманд оруулан унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийт 6 га орчим талбай шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ