Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна

2021-09-30 55 0

Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна

“Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсанд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0:45, 10:30 цагуудад Т.Дэлгэрмөрөн нь Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэгт Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааг явуулан шалгаж байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-тай хамтран халдвар хамгааллын дэглэмийг баримтлан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн.

Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулсан. Дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Зөрчлийн тухай хууль:

5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
1.Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:
4.1.зодсон;
4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуулийн тусгай ангид заасан “хууль зөрчих” гэж хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг ойлгоно.

Холбоотой мэдээ