БНХАУ-аас энэ сард нийт 11 мянган тонн бензин нийлүүлжээ

2021-09-30 104 0

БНХАУ-аас энэ сард нийт 11 мянган тонн бензин нийлүүлжээ

БНХАУ-аас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 бензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгдлээ.

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 бензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулахаар болжээ.

Эхний ээлжийн 50 вагон энэ сарын 26-нд хоёр дахь ээлжийн 50 вагон 27-ны өдөр, сүүлийн дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 28-нд Замын-Үүд боомтоор орж ирээд байна.

Харин дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан өнөөдөр 12 цагт Эрээн боомтод иржээ.

Хятад улсаас импортлох 724 вагон бензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэж Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ