Цагдаагийн хувцастай эмэгтэйтэй Улаан талбайд ёс зүйгүй зураг авхууллаа хэмээн саатуулжээ

2021-10-01 338 0

Цагдаагийн хувцастай эмэгтэйтэй Улаан талбайд ёс зүйгүй зураг авхууллаа хэмээн саатуулжээ

Таджикистаны иргэн, блогчин Руслан Бобиевийг ОХУ-ын хууль сахиулагчид хамт явсан эмэгтэйтэй нь хамт саатуулжээ. Бобиевийг нийслэл Москва хотын төв Улаан талбайд, Василий Блаженныйн сүмийн өмнө цагдаагийн хувцастай эмэгтэйтэй ёс зүйгүй зураг авхууллаа хэмээн буруутгаж, түүнийг нутаг буцаах хэрэгтэй гэж нийгмийн сүлжээгээр бичсэн байна.

Тэрээр Инстаграмдаа Улаан талбайд авхуулсан зургуудаа тавьсан ба тэдгээрийн дунд цагдаагийн хувцастай эмэгтэй хөлөө хоёр тийш болгон урд нь буруу харж явган сууж буй зураг байсан аж. Энэ зургандаа “Хөдөлмөрийн хууль бол Эрүүгийн хууль биш, зөрчиж болно” гэсэн тайлбар өгчээ.

Бобиевийн хаяг устгагдсан байна. Тэдэнд цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, мөн эмэгтэйд нь хууль бусаар цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хэмээн захиргааны зөрчил үүсгэжээ.

Риа Новостигийн цацсан бичлэгт Бобиев өөрийгөө 100 мянган дагагчтай, пранк хийдэг, гэвч Инстаграм хаягийг нь хаачихсан гэж хэлсэн байна. Тэрээр сүмийн өмнө дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй хэмээн уучлалт гуйжээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ