Хиймэл оюун дараагийн хоёр цагийн дотор бороо орох эсэхийг хэлж чадна

2021-10-01 86 0

Хиймэл оюун дараагийн хоёр цагийн дотор бороо орох эсэхийг хэлж чадна

Хиймэл оюун ухаан дараагийн хоёр цагийн дотор бороо орох эсэхийг таамаглаж чадна гэдгийг судалгаагаар харуулжээ.

Лондон хот дахь Google-ийн эзэмшдэг “DeepMind” лаборатори болон Эксетерийн их сургууль хамтран цаг агаарыг урьдчилан таамаглах систем бүтээжээ.

Цаг агаарыг урьдчилан таамаглах уламжлалт аргууд нь хугацаа шаарддаг нарийн тэгшитгэл ашигладаг бөгөөд ихэвчлэн зургаан цагаас хоёр долоо хоногийн дараах таамгийг гаргадаг.

Тэгвэл хиймэл оюун ухаан нь илүү богино хугацааны, гэнэтийн гамшигт үзэгдлийг нарийвчлалтай тооцоолох боломжтой аж.

Жил ирэх тусам уур амьсгалын өөрчлөлтөөр цаг агаарын нөхцөлийг урьдчилан таамаглах хэцүү болж байгаа бөгөөд гэнэтийн гамшигт үзэгдлүүд олширсоор байна.

Тиймээс богино хугацааны таамаглалыг нарийвчлалтай гаргаснаар олон хүний амь насыг аврах боломжтой гэж судалгаанд хамтран оролцсон “Met Office” компанийн тэргүүн Ниалл Робинсон хэлжээ.

Хиймэл оюун ухаан 2016-2019 оны радарын газрын зургийг ашиглан таамаглахад 89 хувь үнэн байжээ. Таамгийг баталгаажуулах ажлыг 50 цаг уурч гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ