Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

2021-10-04 53 0

Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

Махатма Гандигийн мэндэлсний 152 жилийн ойд (1869-1948) зориулан Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Улаанбаатар хотын Махатма Гандийн гудамжинд ёслолын ажиллагаа зохион байгуулж, Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.

Ковидын тахлын хохирогчид болон дэлхийн энх тайвны төлөө нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлсний дараа Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан, Элчин сайд М.П Сингх, Энэтхэг-Монголын парламентын найрамдлын бүлгийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нар цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Дашчойлин, Петүб хийдийн Хамба Лам нар, Энэтхэг судлалын төвийн захирал О.Нямдаваа, Монгол Улсаас Энэтхэгт суух Элчин сайд асан Г.Ганболд нар оролцов. Ковидоос урьдчилан сэргийлэх дүрмийг дагаж Монгол улс дахь Энэтхэгчүүдийн төлөөлөл мөн оролцлоо.

Гандан, Дашичойлинг, Петхуб хийдүүдийн бурхан шашны лам нар дэлхийн энх тайвны төлөө ном айлдаж, Монгол дахь хинди хэл сурч буй оюутнууд Гандигийн дуртай “Рагхупати Рагхав Ража Рам”, “Вайшнав Жан Тэ” дууг дуулав. Эрхэм хүндэт зочид энхтайвны элч Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэлд оруулсан Гандигийн энх тайвнаар зэрэгцэн орших, хүчирхийлэлгүй байх тухай гүн ухааныг, улс төрийн үзэл сургаал болон үнэтэй хувь нэмэр нь одоог хүртэл хамааралтай хэвээр үлдснийг онцоллоо. Элчин сайд М.П.Сингх нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжил, тогтвортой орчин, хүний эрхийг хүндэтгэх, жендерийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр хэд хэдэн удирдагч, улс үндэстний хувьд гэрэлт цамхаг болж өгсөн Гандийн философийн түгээмэл байдлыг онцлон тэмдэглэв.

Махатма Гандийн гудамжинд болсон энэхүү арга хэмжээний дараа Элчин сайдын яамны ажилтнууд Петүб хийдэд зочилж, Улаанбаатарт сүндэрлэж буй Махатма Гандигийн хоёр дахь хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Сонирхуулахад, Энэтхэгийн Элчин сайдын яам нь NTV телевиз “Махатма Ганди” киног ирэх долоо хоногт нэвтрүүлэхээр болжээ.

Эх сурвалж: БНЭУ-ын ЭСЯ

Холбоотой мэдээ