Цусаа бэлэглэх өдөр арга хэмжээ өнөөдөр болно

2021-10-04 126 0

Цусаа бэлэглэх өдөр арга хэмжээ

өнөөдөр болно

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэдэг.

Тэгвэл энэ жил 79 дэх удаагийн арга хэмжээ маргааш буюу өнөөдөр /10 дугаар сарын 04-ний/ 11 цагт болно. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулна. Цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ