Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар ШЕЗ-ийн гишүүдийг сонгоно

2021-10-06 188 0

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар ШЕЗ-ийн гишүүдийг сонгоно

“Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-ыг аравдугаар сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулна.

Чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид биечлэн оролцоно.

Чуулганаар хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож холбогдох дүрэм, журмыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан байдаг.

“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно” гэж заасны дагуу чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: ШЕЗ

Холбоотой мэдээ