Сүхбаатарын талбай дээр гарын үсэг цуглуулж байна

2021-03-29 85 0

МЗХ болон  “Ард түмний штаб”, “Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”, “Далд хүн, хүний эрхийг хамгаалах” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл”  хамтран  Сүхбаатарын талбай дээр гарын үсэг цуглуулж байна. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж Зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн сөрөг мэдээлэл буюу хар жагсаалтын талаар хэлэлцэж шийдвэрт хүрэх, зөвшилцөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй тул төв талбай дээр иргэдийг нэгдэхийг хүссэн гарын үсэг цуглуулж байгаа аж. Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од: “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болоод тус банкны удирдлагууд залуучуудаа үл тоож, хүнд суртал гаргаж байна, төрийн байгууллага иргэдэд үйлчлэх ёстой байгууллага иргэдээ сонсож хүсэлтийг нь шийдвэрлэх ёстой байгууллага гэтэл яагаад залуучуудаа үл тоогоод байгаа талаар тайлбар хүсэж байна гэлээ.

Холбоотой мэдээ