Малчны нөмөр хандивын аянд нэгдэцгээе

2021-03-31 11 0

Байгалийн гамшигт өртөж хүний амь нас болоод малын гарз тохиогоод байгаа Дундговь аймгийн ард иргэдэд туслах аян энэ өдрүүдэд өрнөж байна. МҮОНТВ-ээс зохион байгуулсан “Малчны нөмөр” хандивын нэвтрүүлгийн үеэр 100 гаруй сая төгрөг цуглажээ. Энэ мэт нутаг орноо, малчдаа гэсэн сайхан сэтгэлт монгол түмний тус үргэлжилсээр байна. Энэ аянд гэгээнтэн Гунгааданжайлин нэгдэж байгаагаа дуулгалаа. Ялгуусан хутагт ялгасан гэгээний XVII дүр Данзинванчүг гэгээнтэн хаврын дунд сарын шинийн 19 буюу 2021-04-01-ний өдөр 11.00 цагаас өөрийн хийддээ, бусад лам хуврагуудынхаа хамт байгалийн гамшигт өртөж амь эрсэдсэн хүмүүсийн хойдын буянд, мөн хангай дэлхийгээ аргадахын тухайтад Гомбо, Чойжоо, Жамсран сахиус тахиж, ерөөлийн ном хурах юм байна. Сүсэгтэн олон та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ