Г.Занданшатар: 800 мянган тун вакцины хугацаа 12-р сарын 31-нд дуусна

2021-10-14 28 0

Г.Занданшатар: 800 мянган тун вакцины хугацаа 12-р сарын 31-нд дуусна

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг  вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын дарга болон хэд хэдэн гишүүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтын менежментийн талаар тодруулан асууж байв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сараас эхлэн коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн. Засгийн газар 2 сая 67 мянган иргэнд вакцин хийхэд 4 сая 130 мянган тун вакцин  шаардлагатай гэж төлөвлөсөн.  Төлөвлөсний дагуу 4 сая тун Вероселл, 2.5 сая тун Файзер татан авсан. Одоогор нөөцөнд 1.7 сая тун Файзер, 890 мянган тун Веросел вакцин байна. Вакциныг стандартын дагуу зориулалтын орчинд хадгалж байгаа.

Улсын хэмжээнд төлөвлөсөн иргэдийн 65.6 хувийг хоёр тун вакцинаар дархлаажуулсан. 350 мянган хүн 3-р тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх 3-р тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ.

“Ковакс” хөтөлбөрөөс хэдэн тун вакцин нийлүүлэхээ урьдчилж хэлдэггүй. Сая энэ хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сард 890 мянган тун вакцин  ирсэн. Вакцины нөөц хангалттай байгаа тул 2021 оны дөрөвдүгээр улиралд авахаар төлөвлөсөн вакцинаа 2022 оны 1, 2-р улиралд авахаар захиалгаа шилжүүлээд байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын хэмжээнд 2.8 сая тун вакцин байгаагаас 800 мянган тун нь 2021 оны 12-р сарын 31-нд дуусна. Илүү тунгаа яах вэ? Харин Веросел вакцины хугацаа нь 2023 онд дуусна. Вакцины менежментээ зөв хийхгүй бол их хэмжээний вакцин хаягдал болох эрсдэл байгааг чуулганы танхимд ирсэн сайд дарга нарт анхааруулав.

Холбоотой мэдээ