Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-10-15 54 0

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 24 баг, суурин 48 цэгт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллаж, 5028 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Аравдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 61, II тунд 150, нэмэлт сэргээх тунд 1727, нийт 1938 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2935 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67301 (75.7 хувь), 16-17 насны 26424 (78.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг зөвлөж байна.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.

Холбоотой мэдээ