Л.Энх-Амгалан: Орон даяар 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах ажлыг зохион байгуулна

2021-10-19 79 0

Л.Энх-Амгалан: Орон даяар 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах ажлыг зохион байгуулна

Энэ жил хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамрагдуулаагүй. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрээр “Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авсан. Харин 2,3 настай хүүхдийг аваагүй. Есдүгээр сарын 1-нээс хичээл эхэлснээс хойш халдвар авч байгаа иргэдийн дунд хүүхдийн тоо өсөөгүй. Анх есдүгээр сарын 1-нд халдвар авсан нийт иргэдийн 20 хувь нь хүүхдүүд байсан. Одоо бол 18 хувь нь хүүхдүүд байна. Харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

Нэгт, хүүхдүүд халдварлах нь багасаж байна. Хоёрт, 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байна. Үндсэндээ 2, 3 настай нийт хүүхдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Тиймээс эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлгүй гэдэг тооцоолол гарах юм бол арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах ажлыг орон даяар зохион байгуулна” гэлээ.

Холбоотой мэдээ