Хүнсний талоноор Номин, Оргил, И-март дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой болжээ

2021-10-20 82 0

Хүнсний талоноор Номин, Оргил, И-март дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой болжээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүртэй хамтран хүргэх туршилтыг эхлүүлжээ.

Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрх бий. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор ажиллаж буй.

Эхний ээлжид нийслэлд 44, орон нутагт 14 салбартай “Номин”, нийслэлд 9, орон нутагт хоёр салбартай “Оргил”, нийслэлд гурван салбартай “И-Март” сүлжээ дэлгүүртэй хамтарч ажиллахаар болжээ. Цаашид улсын хэмжээнд 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, НӨАТ-ын баримт олгодог 235  мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх аж.

Иймд хүнсний эрхийн бичигтэй иргэд өөрийн гэрт ойр Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Хүнсний эрхийн бичгийн энэ сарын санхүүжилт өнөөдөр иргэдийн дансанд орно.

Холбоотой мэдээ