Г.Намсрайжав:Яахаараа миний хүүг аварга цолтой байхад нь доромжилж байгаа юм бэ

2022-01-17 123 1

Г.Намсрайжав:Яахаараа миний хүүг аварга цолтой байхад нь доромжилж байгаа юм бэ

Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болох байсан ч бөхчүүдийн бойкотоос болж больсон билээ. Даян аварга Н.Батсуурийг барилдуулахгүй гэж бөхчүүд эсэргүүцснээс болж барилдаан цуцлагдсан юм.

Харин даян аваргын аав Г.Намсрайжав барилдаан болон хүүгийнхээ талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Миний хүү Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан барилдаанд барилдах гээд интернетээр бүртгүүлсэн байсан ч хүлээж аваагүй, барилдуулаагүй. Би биеэр очоорой гэж хэлсэн ингээд очиход нь мөн барилдуулаагүй. Өнөөдөр өчигдөр барилдаж болно гэж МҮБХ-ноос албан ёсоор бичиг хийж өгсөн. Ирэхээр нь ийм асуудал боллоо. Нэгийн даваанд давуулчихаад дахиж чи битгий барилд гэж хүний эрх зөрчиж байгаа юм. Олонхийн саналыг сонсоод барилдахаа боль гэх юм. Миний хүү залуу хүн барилдахыг хүсч байгаа. Ц.Магалжав өөрийнхөө оронд намайг тавиад үзвэл уйлмаар байна.

Яахаараа миний хүүг аварга цолтой байхад нь доромжилж байгаа юм бэ. Монголын ард түмэн ийм биш. Болохгүй шүү дээ. Битгий барилд гэх юм. Ид залуу хүн барилдахгүй яах юм бэ. Допингийн асуудал 11 сар болоод хасагдсан. Та нар юм унш. Допинг биш. Ховд аймгийн хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа үйл ажиллагаа яваад байгаа юм” гэв.

Холбоотой мэдээ