2022 оны Бар жилийн дэлгэрэнгүй зурхай 

2022-01-25 3276 0

2022 оны Бар жилийн дэлгэрэнгүй зурхай 

Хулгана жил : Шинэ төсөл эхлэх, хувийн бизнестэй болох, ажлаа өөрчлөхөд таатай жил

Хулгана жилтний амьдралын түвшин 2022 онд дээшилж баяр хөөр, цэнгэл таашаалтай өнгөрөөнө. Мэргэн ухаалаг, хүчтэй, зоригтой байхыг хичээгээрэй. 2022 онд ер бусын алхам хийхээс бүү ай, эр зоригтны өмнө “эрдэнэсийн сан” ч нээгдэнэ. Харин та эрх мэдэлд шунавал алдагдалд орж болзошгүйг анхаар. Оны эхээр мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүсч магадгүй, бусад үед нөхцөл байдал сайн байна.
Таны хувьд 2022 оны гол зорилго бол хамгийн том мөрөөдлөө хэрэгжүүлэх. Шинэ төсөл эхлэх, хувийн бизнестэй болох, ажлаа өөрчлөхөд таатай жил. Санхүүгийн төслүүдэд анхаарлаа төвлөрүүлж чадвал мөнгөний урсгал хэзээ ч тасрахгүй, бизнес тань хөгжин цэцэглэх болно. Түүнчлэн өөрийн зардлаа багасгаж хэмнэлттэй амьдарч сурах цаг ирлээ. Энэ бүхний ачаар шинэ, сайхан боломж гармагц та бүрэн дүүрэн ашиглах бололтой, улмаар бүтэн жилийн турш олз омог арвин явна.
Бусадтай хамтарвал танд илүү ашиг тустай байх болно, мөн алт шиг үнэтэй цаг хугацаагаа хэмнэж чадна. Хамтран ажиллах бол Нохой жилтэнг сонговол зохино, харин Могой жилтэнтэй цуг бизнес эрхлэх хэрэггүй гэж зурхай сэрэмжлүүлж байна. Найдвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээгээрэй.
Их мөнгө олохын зэрэгцээ их ажиллаж, ихээхэн үүрэг хариуцлага хүлээх шинжтэй. Удирдлага, хамт ажиллагсдын зүгээс шаардлага нэмэгдэж магадгүй, та харин жаахан үглээ болж магадгүй байна.
Зарим нь хайр сэтгэлд толгойгоо мэдүүлэх төлөвтэй. Ганц бие Хулгана 2022 онд заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Энэ үед Мич жилтэй хүмүүст анхаарал арай илүү хандуулаарай, харин Туулай жилтнээс холхон байсан нь өлзийтэй. Шинэ онд аялж жуулчлаарай, энэ үеэр мэргэдтэй уулзаж содон, сонирхолтой хүмүүстэй учирч өөрт хэрэгтэй зүйлээ олох байх. Таныг 2022 онд Луу жилтэн дэмжих бол Тахиа эсрэгээр өсч дэвжихэд тань саад хийх гэж оролдож магадгүй.
Бие хүний хувьд өөрийгөө хөгжүүл. Мэргэжлийн сургалтад хамрагдвал сайн. Алдаан дээрээ суралцаж цааш хөдлөх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаараарай. Хоолны дэг сахих, дасгал гимнастик хийх зэргийг хэвшил болговол зохино. Амттанаас татгалзаарай.

2022 оны азтай өдөр: Баасан гараг.

2022 оны азын тоо: 1, 4.

 

Үхэр жил: 2022 онд санхүүгийн байдал сайн, мөнгө танд асуудал биш. Орлогын нэмэлт сувгуудтай болох, сугалаанд хожих зэргээр хүсвэл илүү ихийг ч олж чадна

2022 он Үхэр жилтний хувьд эерэг, өөдрөг жил. Та 2022 онд алдаагаа ухамсарлахын зэрэгцээ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж цаашдын стратегиа боловсруулах хэрэгтэй. Үхэр зорилго тэмүүлэлтэй, шаргуу ажиллаж тэсвэр хатуужилтай байвал төлөвлөөгүй зүйлээ ч амжуулна.
Танд амжилт авч ирэх зүйл бол зогсолтгүй хөгжиж урагшлах. Өгөөмөр ивээн тэтгэгчдийн ачаар та 2022 онд мөрөөдлөө хэрэгжүүлнэ, мөн саад бэрхшээлийг давж туулан аливаа бүтэлгүйтэл, аюултай явдлаас зайлсхийж чадна. Гэхдээ Үхэр жилтэн олны өмнө онгирч гайхуулж болохгүй, сүүдэрт байвал зохино. Эсрэг тохиолдолд гай зовлон дуудах аюултай. Эрсдэлтэй төсөлд бүү оролц. “Хэцүү байдлаас гарах гэж зовохын оронд ороогүй нь дээр” гэсэн хэлц үг байдаг даа. 2022 онд та Туулай, Могой жилтэнтэй эвтэй найртай байх бол харин Морь, Мич жилтэнтэй таагүй харьцаатай байх шинжтэй.
Ганц бие Үхэр жилтэн хайраа түрүүлж илчилбэл бүтэмжтэй. Гэр бүлтэй Үхэр урвалтаас сэрэмжил. Та өөрийн хань ижлээ ойлгож сур, аль болох эрх чөлөөтэй байлгаарай. Мөн өөрийн гэр бүлийн гишүүдтэйгээ илэн далангүй ярилцаж тэдний өмнө шударга бай. Үхэр жилтэн 2022 онд бардам, ихэмсэг зан, амбицаа дарж байхгүй бол таагүй явдалд орооцолдох шинжтэй. Шийдвэргүй, тэвчээргүй, өөрийгөө хянахгүй байх нь ажил бизнест их саадтай. Зарим нь ажлаа сольж том, нэр хүндтэй компанид орох буюу шинэ төсөлд оролцоно.
Та амьдралаас юу хүсч буйгаа яг таг тодорхойлж хөдөлбөл ашиг орлого тань улам бүр нэмэгдэнэ. 2022 онд ганцаар биш бусадтай хамтарвал илүү ашигтай. Хамт олноо хүндэтгэн харьцах ёстой, урсгалаар хөвж уян хатан байхыг оролд.
2022 онд санхүүгийн байдал сайн, мөнгө танд асуудал биш. Орлогын нэмэлт сувгуудтай болох, сугалаанд хожих зэргээр хүсвэл илүү ихийг ч олж чадна. Үхэр жилтэн ирэх онд урсгал зардлаа хянаж байвал зохино, бусадтай барьцаж онц хэрэгцээгүй юманд их мөнгө зарлагадах, худалдаж авах хэрэггүй. Үүний зэрэгцээ зарим Үхэр эсрэгээр, хэт хэмнэж нарийлан ойр дотны хүмүүсээ гомдоож магадгүй. Актив, хувьцаатай бол мэдээллээс хоцрохгүйг хичээ.
2022 онд эрүүл мэндэд их мөнгө зарцуулж магадгүй. Ялихгүй зүйлд хэт их ач холбогдол өгдөг бол амархан ядарч туйлдах шинжтэй. Иймээс уучилж сур, тэгвэл стресст өртөхгүй. 2022 онд танд бясалгал тустай. Зүрх судасны өвчнөөс сэргийлье гэвэл буруу зуршлаа таягдаж хаяарай. Эмнэлэгт тогтмол үзүүлж эрүүл хоолло. Ууланд зугаалж сувилалд явбал сайн. Гадаа гудамжинд бэртэж магадгүй.

2022 оны азтай сар: 2, 9.

2022 оны азын тоо: 4, 8.

 

Бар жил: Амжилтад хүрье гэвэл анхааралтай бай, хүмүүсийн мэргэн зөвлөгөөг дага

2022 онд Бар жилтний амьдрал гэнэтийн эргэлт, санаандгүй үйл явдлаар арвин байх төлөвтэй. Саруул ухааныхаа ачаар мөнгө их олно, гэвч олсны хэрээр үрэх шинжтэй. Та 2022 онд гэр бүлдээ ихийг зориулж, өөрийгөө золиослоход бэлэн. Амжилтад хүрье гэвэл анхааралтай бай, хүмүүсийн мэргэн зөвлөгөөг дага. Шинэ төслөөс татгалзвал зохино, учир нь бүтэхгүйтэх буюу их цаг хүч, энергиэ үрэх шинжтэй. Бодлогогүй алхам хийвэл ангалын ирмэгт очиж болзошгүй. Танд туслах хүн бол Хулгана, Нохой жилтэн, харин Үхэр, Тахиа жилтнээс сэрэмжил. Илүү шийдмэг байж санал бодлоо зоригтой илэрхийлээрэй, гэхдээ үзэл суртлын зөрчлөөс зайлсхий. Бар жилтэн ажил хэрэгч харилцаагаа бэхжүүлж өөрийгөө шилдэг гэж бусдад итгүүлэх ёстой. Саад тотгор учирвал тэсвэр хатуужилтай даван туулах гэж оролдоорой.
Таны амжилтад хүрэх баталгаа бол 2022 онд багаар, хамтарч ажиллах явдал. Ганцаар, бие даан хөдөлбөл стресс, сэтгэл гутралд орж магадгүй. Хариуцлагатай хүмүүсээс суралц., эргэн тойрны хүмүүстэй харилцаагаа сайжруул. Хувийн бизнес эхлүүлэх бол Хулганатай хамтарвал бүтэмжтэй, харин Мич жилтнээс хол бай. Мэдэхгүй зүйлээ бүү ярь. Алиа хошин зан, асуудлыг шийдэх чадварын ачаар хүчтэй холбоотонтой болно.

Мөнгө санхүүгийн байдал сайн, гэхдээ та дотны хүмүүстээ хэт их мөнгө үрж магадгүй. Өөрийн ашиг сонирхлыг умартвал хямралд орохыг анхаар. Таны хувьд хөрөнгө оруулахад таагүй жил, мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахын өмнө сайн бодож эргэцүүл. Ханьтайгаа зөвлөлдөж хөдөлбөл том алдагдлаас сэргийлж олон сорилтыг даван туулна. Та амаа хамхиж сурах ёстой, эс тэгвэл орон гэрийн дулаан сайхан уур амьсгалд сөрөг нөлөөлнө.
Ганц бие Бар жилтэн хайр сэтгэлээс болж нилээд шаналах төлөвтэй. Заяаны ханиа хайж буй бол Луу жилтэнд анхаарал хандуул, харин Могойгоос зай барихыг хичээ. Өөрт байгаа зүйлийг бусадтай хуваалцаарай, гэхдээ мөнгөө баруун солгойгүй цацаж болохгүй. Мөн зардал ихтэй арга хэмжээнээс татгалз.
Бар жилтэн 2022 онд ажилдаа хэт анхаарч эрүүл мэндээ хөсөр хаях эрсдэлтэй. Дотоод тэнцвэрт байдлыг хадгалж сэтгэл гутралд орохоос сэргийл. Анир чимээгүй орчинд хааяа сайхан амар. Дархлаагаа бэхжүүлэхийн тулд спортоор хичээллээрэй. Хоол боловсруулах систем эмзэг байх шинжтэй.

2022 оны азтай сар: 1, 5.

2022 оны азын тоо: 4, 7.

 

Туулай жил : 2022 онд Туулай жилтэн мөрөөдлийн төслөө хэрэгжүүлж бусдад өөрийгөө батлах боломжийг бүү алд

Туулай жилтний хувьд 2022 он бол азтай, одтой жил. Урам онгодоор жигүүрлэн маш их ажиллах төлөвтэй, гэхдээ хэтрүүлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөлж магадгүй гэдгийг анхааралдаа аваарай. Бүхэнд хэм хэмжээг баримтлах хэрэгтэй. Өнгөрсний алдаанаас болж зарим нэг саад хүндрэл тулгарч магадгүй. Та хэзээ ч юунаас ч татгалзахад бэлэн бай, үргэлж үйл хөдлөлийн шинэ төлөвлөгөө боловсруулж сур. Шинэ танилуудын заримтай хамтарч бизнес хийнэ, ашигтай гэрээ байгуулна.
2022 онд Туулай жилтэн мөрөөдлийн төслөө хэрэгжүүлж бусдад өөрийгөө батлах боломжийг бүү алд. Амжилтад хүрэхэд заримдаа хугацаа хэрэгтэй,  иймээс тэвчээртэй байгаарай. Шинэ салбарт ажиллах, мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ өөрийн тав тухын бүсээс гарах нь амжилтад хүргэнэ гэдгийг бүү март. Мэргэжлийн салбарт өндөрлөгт гарахын тулд хэцүү, төвөгтэй ажлыг барьж авахаас айх хэрэггүй. Удирдлагыг эсэргүүцэхийн оронд эсрэгээр бүхий л төлөвлөгөө, ажилд гар бие оролцохыг хичээ. Ажлаа сольж өөр салбарт ажилласан тохиолдолд түр зуур хүндрэл бэрхшээлтэй тулгарах байх, гэхдээ та өөрийн үнэ цэнийг баталж чадна. Луу жилтэнтэй хамтран ажиллахад бүтэмжтэй, харин Тахианаас зугтаавал зохино. Ар хударгаар муу юм хийдэг хүмүүсээс бэлэг авч болохгүй.
Ажлын байран дээр янаг амрагийн харилцаа бүү үүсгэ. Туулай жилтэн 2022 онд өсвөр настан шиг дурлаж зарим нь гэрлэнэ. Хонь жилтэнтэй эв зүйгээ ололцох бол Бараас зайлсхий. Өөртөө итгэлтэй бай, дурласан хүндээ хайраа нотол. Үг хэлээр доромжлох нөхцөл байдалд орохоос сэргийлээрэй. Гэр бүлтэй Туулай ажил төрөлд хамгаа зориулан ар гэрээ мартдаг зангаа хаях цаг болжээ, та одоо тэдэндээ цаг зав гаргаж хэвших ёстой. Үүний ачаар гэр бүлд хэрүүл маргаан багасна.
Мөнгө санхүүгийн байдал тун дажгүй. Тогтвортой орлоготой байж зуны сүүлээр нэмэлт ашиг олох боломжтой. Та сар бүр цааш мөнгө хадгалж байгаарай, хожим хэрэг болно. Том наймаа хийхээс татгалзвал зохино. Зуны саруудад гэнэт их зардал гарч болзошгүй, хэт өгөөмөр загнах хэрэггүй. Эсрэг тохиолдолд 12-р сард хүндрэлтэй байдалд орж мэднэ. Хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий, мөн бизнест эрсдэлтэй алхам хийж болохгүй. Шийдвэр гаргахдаа удах дэмий, мөнгө алдах эрсдэлтэй. Өөртөө хөрөнгө оруулж бай. Таныг мэхэлж их мөнгө үрүүлэхийг оролддог хүмүүсээс харилцаагаа таслаарай.
Эрүүл мэнд сайн, гэхдээ хамтын ажиллагаанаас болж стресст өртөх шинжтэй. Амар амгаланг эрхэмлэж гадуур зугаалж, йогоор хичээллэ.

2022 оны азтай өдөр: Даваа гараг.

2022 оны азын тоо: 1, 9.

 

Луу жил : Эерэг үйл явдал ар араасаа цуварч мөнгө санхүү таны хүссэн хэмжээнд  хүрнэ

Луу жилтний хувьд 2022 он амжилт, дуулианаар дүүрэн өнгөрөх төлөвтэй. Эерэг үйл явдал ар араасаа цуварч мөнгө санхүү таны хүссэн хэмжээнд  хүрнэ. Луу жилтэн алхам тутамдаа өөрийгөө шилдэг гэж батлах гэсний хэрэггүй. Тэсвэр хатуужилтай, хүлээцтэй байсны дүнд дэргэдэх хүмүүстэй харилцаа сайжирна. Бусдаас суралцаж бай. Зарим хүний зөвлөгөөний ачаар бие хүний хувьд өсч хөгжих болно. 2022 онд Мич жилтэн таныг дэмжих бол Морь саад хийх шинжтэй. Бусад хүнийг ойлгохгүй байсан ч шүүмжлэх хэрэггүй. Хүмүүс танд яаж хандаасай гэж хүснэ, яг тэгж хүмүүст хандаж байгаарай.
Ганц бие Луу ирэх онд удаан мөрөөдсөн хүнтэйгээ учирна. Та Бар жилтэнтэй илүү дотно харилцаа тогтоовол сайн, харин Нохой жилтнээс болгоомжил. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцан бие биедээ анхаарал тавих нь ихэсч халуун дулаан уур амьсгалд умбана. Та нар хамтдаа амрах буюу гадаадад аялах бололтой.
2022 онд ихэнх нь мэргэжлийн салбарт тогтвортой, тууштай ажиллаж албан тушаал ахих байх. Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шинэ төслөө амжилттай дуусгах, саад бэрхшээлийг туулах зэргээр олон амжилт таныг хүлээж байна. Та Могой жилтэнтэй хамтарч сайн ажиллах бол Гахай жилтнээс хөндийхэн байвал зохино. Олон шинэ найзтай болж урамшин илүү ихийг бүтээхийг эрмэлзэнэ. Гэхдээ зарим төслөөс болж шүүхэд дуудагдаж болзошгүй. Асуудлыг шүүхээс өмнө зохицуулах гэж оролд, учир нь ялагдаж мэднэ.

Мөнгө санхүүгийн байдал сайн, мөн өмнөх жилүүдийн хуримтлалын ачаар хөрөнгө оруулах боломж гарна. Шинэ бизнес нээх буюу хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулаарай. Хөрөнгө чинээ өсөхийн хэрээр зардал ч ихсэх төлөвтэй. Туршлага дээрээ үндэслэн сайн шийдвэр гаргавал мөнгө тан руу урсана. Хэрэв буруу шийдвэр гаргавал сөрөг үр дагавартай.
Сэтгэл санаа өндөр, эрч хүчтэй хөдөлмөрлөсөөр Луу эрүүл мэндээ умартах шинжтэй, тэр бүү хэл заримдаа өрийн амь насанд халтай алхам хийж магадгүй. Иймээс 2022 онд сонор сэрэмж, болгоомжлол илүүдэхгүй. Хамгийн гол нь та үе мөч, зүрхдээ илүү их анхаарах ёстой.

2022 оны азтай өдөр: Пүрэв

2022 оны азын тоо: 4, 7.

 

Могой жил : Ганц бие Могой оны сүүлээр тохирох хүнээ олно

Могой жилтний хувьд 2022 он их өөрчлөлт, бас том сорилтын үе. Бүтээн туурвих, бусдад туслах, сул дорой хүмүүсийг дэмжих зэрэг алхам үйлдэлд тань одод тусална. Харин бусдыг золиосолж мөнгө олохыг хүсвэл бүтэлгүйтнэ. Та ирэх онд нам гүм, нуугдмал амьдрахыг хичээ, чухал ажлаа сайн цаг иртэл хойш тавьсан нь дээр. Амьдралын гэгээлэг, өөдрөг бүхэнд анхаарлаа хандуулж хэвшээрэй.
Та 2022 онд материаллаг эд юмсад биш сэтгэл дотортоо илүүтэй анхаар. Могой 2022 онд сөрөг сэтгэл хөдлөлд хэт автвал гэр бүлд болон ажил дээр асуудал үүсч болзошгүй. Та уурлаж бухимдсан ч түүнээ гэм буруугүй хүмүүст гаргаж болохгүй, тэднийг улам цааш түлхэнэ. Үүний оронд бүтэн жилийн тодорхой төлөвлөгөө гаргаж сайхан амарч аялахад бэлд.
Ажлын байран дээр ажил үүргээ хариуцлагатай, сайн гүйцэтгэж байвал мөнгө ашиг орлого ирнэ. Тахиа жилтэнтэй хамтран ажиллахад сайн, харин Гахай таны ажилд саад учруулж болзошгүй. Шинэ төслүүдэд их хүч бүү зарцуул, ихэнх нь амжилтад хүрэхгүй шинжтэй. Саад бэрхшээлийг бага гарз хохиролтой даван туулахыг хичээ. Бусдад бүү атаарх.
Та хүссэн хэмжээний мөнгөө олж чадах ч төчнөөнийг, бүр илүүг үрэх байх. Сэтгэл хөдлөлд автан хэрэггүй юм худалдаж авах хэрэггүй, өөрийгөө хяна. Хамтарсан бизнест мөнгө оруулах санал ирвэл эерэг сөрөг талыг харьцуулж сайн эргэцүүл. Нөхцөл байдал сайжиртал хүлээсэн нь зөв байх. Буруу хөрөнгө оруулалтаас болж мөнгөө алдаж болзошгүй. Олзны бага нь амттай гэдэг хэлц үгийг өөрийн уриа болгоорой. Таагүй хүмүүс таны нэр хүндийг удирдлагын өмнө унагах гэж оролдож магадгүй.

Ганц бие Могой оны сүүлээр тохирох хүнээ олно, Нохой жилтэнд анхаарал хандуул, харин Хулганаас зайлсхийвэл зохилтой. Амрагийн харилцааг албан ёсоор батлуулахаа ч түр хойшлуул. Гэр бүлтэй Могойн бүх юм сайн. Заримдаа ам мурийна, гэхдээ үүний буруутан голдуу та өөрөө байх бололтой. Ойр дотны хүмүүсээ үл хайхарч ажил алба, найз нөхдөд бүх цаг заваа зориулдаг зуршлаа өөрчил.
Мэдрэлээ хайрлаж сур, сайхан амарч бай. Эс тэгвэл танд төдийгүй ойр дотны хүмүүст сөрөг нөлөөтэй. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж, сэтгэл санаагаар тайван байх танд маш чухал.

2022 оны азтай өдөр: Мягмар.

2022 оны азын тоо: 1, 5.

 

Морь жил : . Хөдөлмөрч, хүчтэй, махруу, тэвчээртэй Морь нийгэмд байр сууриа дээшлүүлж баян чинээлэг, жаргалтай амьдрах болно

Морин жилтний хувьд 2022 он сонирхолтой, эерэг үйл явдлаар баялаг жил. Өмнөх жилүүдийн гавьяагаа хүртэх хөгжил цэцэглэлтийн жил. Та юу ч хийсэн бүтэмжтэй, ихэнх санаачилгаа хэрэгжүүлнэ, үүний зэрэгцээ найз нөхөд, хамт ажиллагсдаас тусламж авахаас ичих хэрэггүй. Саад бэрхшээл тулгарсан ч та амжилтад хүрч түүнээсээ цэнгэл таашаалыг мэдэрч чадна. Хөдөлмөрч, хүчтэй, махруу, тэвчээртэй Морь нийгэмд байр сууриа дээшлүүлж баян чинээлэг, жаргалтай амьдрах болно. Хүмүүстэй сайн харилцаатай бай, энэ нь олон зүйлийг хөнгөвчилдөг.
Гэхдээ Морин жилтэн өөртөө хэт итгэж бардамнаж болохгүй. Бардамнах тусам алдаа гаргах магадлалтай. Жаахан даруу амьдар, дэлхий таныг тойрч эргэлддэггүй гэдгийг сана. Худал хуурмагаас зайлсхий, ялангуяа таны үйлдлээс бусдын аз жаргал хамаарах бол. Ажил үйлсэд Луутай гар нийлэн ажиллах бол Тахиатай түншлэх хэрэггүй. Морин жилтэн 2022 онд ажил дээр хэнээр ч сольшгүй чухал хүн болж хувирах байх.
Хөрөнгө оруулалт хийвэл өсч арвижих магадлалтай. Шинэ санаа ашиг авч ирнэ. Шинэ төсөл эхлүүлэхэд таатай жил, олон төсөл зэрэг барьж авбал оны сүүлээр орлого ихтэй. Гэхдээ эрсдэлтэй алхам хийвэл алдагдалд орж болзошгүй. Өмнө хамтарч ажилладаг байсан хүн 2022 оны дундуур ашигтай санал тавих байх, зөвшөөрөхөд алзахгүй. Зоригтой хөдөлбөл мөнгө ирнэ, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдвөл мөнгөө алдана.

Морь 2022 онд жинхэнэ хайраа танихгүй өнгөрөөх вий, зүрх сэтгэлээ чагна. Хонь жилтэнд илүү анхаарал хандуул, харин Үхэртэй харилцаа тогтоох хэрэггүй. 4, 7, 9 сард романтик адал явдалтай учирна. Та шүүмжлэл тэвчихгүй, түргэн авирлаж ойр дотны хүмүүсээ үргээхээс сэрэмжил.
Эрүүл мэндийн байдал сайн, гэвч хэт их ажиллавал ядаргаанд орж магадгүй. Стресс болон уушиг, амьсгалын замын өвчнөөс сэргийлээрэй. Жолоо барихдаа болгоомжтой бай, авто осолд өртөж болзошгүй. Спортоор хичээллэж цэвэр агаарт явган алхаж зугаалж байгаарай.

2022 оны азтай өдөр: Пүрэв.

2022 оны азын тоо: 4, 8.

 

Хонь жил : 2022 онд чин сэтгэлээсээ чармайж ажиллавал мөнгө их олно

Хонь жилтний хувьд 2022 он бол хөгжил дэвшил, амбицтай жил. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ гэр бүлдээ анхаарал хандуулаарай. 2022 онд ноцтой асуудал холуур өнгөрөх төлөвтэй. Байр сууриа бэхжүүлж амьдралаас таашаал авах цаг. Өөртөө, өөрийн хүчинд итгэн сэтгэл санаа, бүхнээ дайчилж ажиллавал зөв замд яваагаа ухаарна.
Оюуны хөгжилдөө анхаарч бясалгал ба йог, гүн ухаан зэргээс ядаж аль нэгийг сонгон авч судлаарай. Үүний ачаар өмнө анзаараагүй юмсыг олж харж амьдралыг тань баяр хөөрөөр дүүргэх хүмүүстэй учирна. Үзэл бодол нэг эсвэл ижил хоббитой хүмүүсийг хайж уулзвал зохилтой. Танд Луу жилтэн тусална, харин Нохой саад хийж магадгүй.
Ганц бие Хонь шинэ амрагтай учрах байх, Гахай жилтэн таны сэтгэлд илүү нийцэх бололтой, харин Мич жилтнээс зайлсхий. Гэр бүлтэй Хонь нилээд хэрүүл маргаантай байх шинжтэй, үүний шалтгаан нь таны хэт эмзэг байдал, түргэн зан. Асуудлыг саруул ухаанаар шийдэхийг хичээгээрэй. Оны сүүлээр гэр бүлийн уур амьсгал сайжирна.
Хонь жилтэн 2022 онд чин сэтгэлээсээ чармайж ажиллавал мөнгө их олно. Хариуцлагатай, сахилга баттай ажиллавал амжилт ирнэ, гэхдээ таны хүссэнээс арай бага байна. Урам хугарах хэрэггүй, таны олон төлөвлөгөө биелж нууц мөрөөдөл хэрэгжих сайхан боломж тохионо. Ажил мэргэжилтэй холбоотой асуудал эсвэл бусдын гаргасан алдаанаас болж хариуцлага хүлээх буюу засч залруулах хэрэг гарч мэднэ. Шинэ төсөл эхлүүлбэл бүтэмжтэй, та мэргэжлийн ур чадвараа батлан харуулж чадна. Ажил бизнесийн тал дээр Могойтой хамтарвал сайн, харин Хулгана аюултай байж болзошгүй. Та мөн өв хөрөнгө залгамжлах эсвэл сугалаанд хожих зэргээр мөнгөө арвижуулж чадна. Өөрийгөө хянаж хязгаарлаж байхгүй бол мөнгө санхүүд халтай. Та 2022 онд сөрөг нөлөөнд хэт автамхай болж магадгүй. Ухаалаг бай, бүхнийг сайн эргэцүүлж алхам үйлдлээ хийхгүй бол мөнгөө амархан алдаж магадгүй. Аливаад хэм хэмжээг баримтал.

Хонь жилтэн стресст өртөх шинжтэй. Мөн мэдрэлийн хямрал, сэтгэл гутралаас сэрэмжлэх арга хэмжээ авч байгаарай. Аялж жуулчлах үед бэртэхээс сэргийл. Бясалгал хийж сур. Мөн албан ажлаа үе үе хойш тавьж өөртөө ба гэр бүлдээ анхаарал хандуулаарай.

2022 оны азтай өдөр: Бямба.

2022 оны азын тоо: 2, 6.

 

Мичин жил : Та ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж нандин мөрөөдлөө хэрэгжүүлж чадна

2022 он Мичин жилтэнд сонирхолтой адал явдал, хязгааргүй боломж амлаж байна. Шинэ онд амжилт ар араасаа цуварч ур чадвараа сорих боломж олон тохиох бололтой. Та ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж нандин мөрөөдлөө хэрэгжүүлж чадна. Ирэх оныг Мич жаргалтай, цэнгэл таашаалтай, сайхан өнгөрүүлнэ, гэхдээ өөрийн үүргээ мартаж болохгүй. Эсрэг тохиолдолд бүтэлгүйтнэ. Дотоод сэтгэл санаанд их өөрчлөлт гарах төлөвтэй. Таны ажлыг Тахиа жилтэн дэмжих бол Могой саад тотгор учруулж магадгүй. Мичин жилтэн юу ч хийх их хүчийг мэдэрнэ. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд хурдан зохицох чадвартай учраас та мэргэжлийн салбартаа өндөрлөгт хүрэх төлөвтэй. Мөн аюул ослыг урьдаас мэдэрч өдөөн хатгалгад дор нь хариу барих зэргээр асуудлаа шийдэж чадна. Олны хов, цуу яриаг бүү тоо, зорилгоосоо бүү ухар. Амжилт удаан бүтдэг, түүн рүү очих хурдан зам таныг будлиулж болзошгүй. Хулганатай гар нийлж сайн ажиллах бол Гахай жилтнээс болгоомжил.

Ганц бие Мич өөрийн танилууд, найзууд дундаас шинэ амрагтай болно. Луу жилтэнтэй харилцаа таатай байх бол Морин жилтнээс сэрэмжил. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа бэхжиж, улам дотно болно. Баяр хөөрөө ойр дотны хүмүүстэй хуваалцаарай. 2022 онд уучилж сур, бас алдаанаасаа суралц.
2022 онд мөнгө өөрөө таны гарт урсан ирнэ. Өмнө оруулсан хөрөнгө оруулалт ашгаа өгч эхлэх байх. Шинэ төсөл, ажил барьж авахын оронд хуучин төслөө бүрэн дуусгавал 2022 оны дундуур том ашиг орлого олно. Ашиг орлого өсөхийн хэрээр зардал ч өсөх шинжтэй. Амбицтай, овжин Мич саад бэрхшээлийг давж эсрэг талын зангыг тойрч гарах чадвартай. Хэнд ч саад болохгүйн тулд жаахан ухар, тэгээд хэсэг хугацааны дараа өөр талаас цохилт өг. Таны стратеги амжилттай хэрэгжиж ялалтад хүргэх нь дамжиггүй. Бусдад гайхуулах гэж том наймаа хийж болохгүй. Таны сул тал бол залхуурал, иймээс эхэлсэн ажлаа дуусгаж бай. Шаргуу хөдөлмөр л танд их мөнгө авч ирнэ гэдгийг бүү март. Алдаа гаргасан бол тархиа ажиллуулж өр зээлээ дарах хэрэгтэй.

Зөв хооллож, өөртөө анхаарал тавьж хэвшээрэй. Амьдралын эрүүл хэв маягийг баримтал. Өөрийгөө хэтрүүлж үнэлж болохгүй, энэ нь мэдрэл ба цусны эргэлтэд сөрөг нөлөөлж магадгүй. Зөв амарч, хоолны дэглэм баримтал. Яаруу зангаас болж бэртэж гэмтэж магадгүй.

2022 оны азтай өдөр: Баасан.

2022 оны азын тоо: 5, 7.

 

Тахиа жил: Хувиараа бизнес эрхлэгч, бизнесмэнүүд шинэ төслөө амжилттай хэрэгжүүлж, шинэ хамтрагчидтай болж ашиг орлого их олох бололтой

2022 он Тахиа жилтэнд аз жаргал, хүссэн бүхнээ биелүүлэх шанс бэлэглэнэ. Өмнө алдсан боломж гарт орж ирнэ. Гэхдээ та өмнөх жилүүдээс өөрчлөгдөх ёстой, цаашид алхам бүрээ хянаж ажил албаа төлөвлөж сур. Тахиа жилтэн өөртөө том үүрэг хариуцлага авч ямар ч даалгаврыг биелүүлж чадна гэдэгтээ хэт итгэлтэй байх болно. Энэ бас таны дутагдалтай тал, үүнийг ойлгосон цагт бүтэлгүйтэл, таагүй явдал холуур өнгөрнө. Өөрийгөө өөрчлөхөд цаг зав, хүчин чармайлтаа бүү харамла. Эргэн тойрны хүмүүсийн хүндэтгэлийг хүлээхийг хичээ. Саад бэрхшээл тулгарахад бууж өгч болохгүй, өөр замаар зорилгодоо хүр. Таны хөгжил дэвшлийг Хонь дэмжих бол Гахай саад хийх шинжтэй. Бүхнийг мэддэг гэж бодсон ч үргэлж суралц, мэдлэгийн цар хүрээгээ тэл. Хэнийг ч ялгалгүй адил харьцаж, шударга ёсыг эрхэмлээрэй.
2022 онд ганц бие Тахиа хайраа маш шаргуу эрж хайна. Таны амраг Могой жилтэн байх магадлалтай, харин Хулганаас хол байхыг хичээ. Гэр бүлтэй Тахиа бүхнийг тэдэндээ зориулж аз жаргалтай байна. Гэхдээ та улстөрийн үзэл бодлоо тэдэнд бүү тулга. 2022 онд та эрч хүчтэй, хүчирхэг байж уулыг ч эргүүлж чадна. Тахиа их ажиллаж хөдөлмөрийн үр шимээ бүрэн хүртэ байх. Шинэ санаа, санаачилгаа хэрэгжүүлэхээр ажлын томилолтоор их явах  шинжтэй. Зарим нь албан тушаал ахиж удирдлага өндрөөр үнэлэх болно. Хувиараа бизнес эрхлэгч, бизнесмэнүүд шинэ төслөө амжилттай хэрэгжүүлж, шинэ хамтрагчидтай болж ашиг орлого их олох бололтой. Хамтран ажиллахад Мич сайн, харин Нохой жилтнээс зайлсхий.
2022 онд та мөнгөөр дутахгүй, орлогоо тууштай ахиулна. Сайн тооцоолсон хөрөнгө оруулалт ашгаа хурдан өгөх төлөвтэй. Мөнгөө зугаа цэнгэлд үрэх боломжтой болно, гэхдээ бүү хэтрүүлж болохгүй. Олсны хэрээр үрэх дэмий, өөрийгөө хянаж цагдаж байхгүй бол гай зовлон дуудах аюултай. Бага гэлтгүй мөнгөө цааш хурааж бай. Бодлогогүй, гэнэтийн алхам хийвэл санхүүд сайнгүй нөлөөлнө.
Эрүүл мэнд асуудалгүй, та их эрч хүчтэй ажиллаж өөрийгөө байгаагаасаа илүү хүчтэй гэж итгэнэ. Гэвч үүндээ эрдэж осолтой алхам хийх вий. Аливаа хамаарлаас 2022 онд ангижрах ёстой. Эрсдэлтэй спортоор хичээллэхдээ сонор сэрэмжтэй, болгоомжтой байгаарай. Бэртэл гэмтэл авч эмнэлэгт хэвтэж болзошгүй.

2022 оны азтай өдөр: Лхагва.

2022 оны азын тоо: 3, 7,

 

 

Нохой жил: 2022 онд та аюул ослыг урьдчилан харах чадварынхаа ачаар өөртөө мөнгө дуудна

Нохой жилтэнд 2022 он олон амжилт, бас саад тотгор ч бэлджээ. Гэсэн ч саад бэрхшээл таныг улам хурцалж цаашдын хөгжилд хөтлөх болно. Авьяаслаг, хөдөлмөрч, өгөөмөр Нохой сайхан ирээдүйнхээ төлөө шаргуу ажиллаж алдсан байр сууриа эргүүлэн авч чадна. Та таагүй нөхцөл байдалд ч юу чадахаа харуулдаг. Ямар ч шийдвэр гаргасан сонор сэрэмж илүүдэхгүй. 2022 онд таны гол зорилго бол саад бэрхшээлийг даван туулах, харин сул тал гэвэл гутранги үзэл. Нохой жилтэн ирэх онд сүнслэг, оюун санааны талаар сонирхож судлах байх, үүний дүнд бусдын өмгөөлөл хамгаалалтад найдах хэрэггүй гэдгийг ухаарна. Бие даах буюу бусад хүнтэй хамтарч ажиллахын аль аль нь ашигтай. Гахай жилтэн энэ тал дээр танд туслах бол Хонь таны хөгжилд саад хийж магадгүй. Өөрийн амьдралын төлөөх хариуцлагыг бусдад тохож болохгүй. Үүний зэрэгцээ та өөрийн авир үйлдлээ хөндлөнгөөс мэт харж дүгнэлт хий, эс тэгвэл ноцтой алдагдал хүлээж болзошгүй.
Нохой жилтэн 2022 онд эсрэг хүйстэнтэй харьцахдаа өөрт эргэлзэж магадгүй. Ганц бие Нохой хайрыг хүсч ганцаардах бололтой, гэхдээ хэнтэй ч хамаагүй байх гэж оролдох бүр дэмий. Амрагийн харилцааны тухайд Морь жилтэнтэй эвтэй найртай байх бол харин Мич нилээд асуудал удна. Гэр бүлтэй Нохой 2022 онд ажил албаас болж хань ижил, ар гэртээ анхаарал тавихаа багасгах шинжтэй. Үүнээс болж хэрүүл маргаан, зөрчил үүсэх тул та ойр дотны хүмүүсээ сайн халамжилж хайраар дутаахгүйг хичээгээрэй.
2022 онд та аюул ослыг урьдчилан харах чадварынхаа ачаар өөртөө мөнгө дуудна. Гэхдээ мөнгө санхүүгийн байдал нилээд эмзэг. Ажил мэргэжлийн асуудлаас болж мөнгөгүй үе ч тохионо. Танд саад хийх оролдлого гарах тул зарим нь түр ажилгүй сууж мэднэ. Нохой ялагдсан ч дороо дээш босч чаддаг. Ажлын байраа сольж өөрийгөө үнэ цэнтэй ажилтан гэдгийг батлах энүүхэнд. Та Хулганатай хамтрахад бүтэмжтэй, үүний зэрэгцээ Луу жилтнээс болгоомжилж байхад илүүдэхгүй. Нохой жилтэн өөрийн бизнесийн болон ажил хэргийн түншээ сайн ажиглаж хянаж байхад гэмгүй. 2022 онд ийш тийш хөрөнгө оруулалт бүү хий. Хурдан мөнгө олох боломж гарч ирсэн мэт санагдсан ч тэвч, учир нь байдал улам дордож мэднэ. Хар өдөрт хадгалсан мөнгөгүй бол өөрийгөө хүчгүй, сул дорой мэт мэдрэх үе ирж болзошгүй. Ер нь мөнгөө бүү үр, найдвартай хадгалж сайн цагийг хүлээ.

Оны эхээр бие тавгүйрхэж магадгүй. Анхаарал сэрэмжтэй байсны ачаар эрүүл байна. Стресстэх, дархлаа буурах, эрч хүч сулрах, бие өвдөх зэрэг тохиолдолд шууд эмчид хандах хэрэгтэй.

2022 оны азтай өдөр: Бямба.

2022 оны азын тоо: 6, 9.

 

Гахай жил: Зохион байгуулалт сайтай, өөртөө хариуцлагыг авдаг Гахай жилтэн албан тушаал ахих, өөр тийш шилжих магадлалтай

Гахай жилтэн 2022 онд ажил карьерт, мөнгө санхүүгийн тал дээр үсрэнгүй өөрчлөлт хийнэ. Мөнгө бол аз жаргалын түлхүүр биш гэдгийг та ухаарна, учир нь таны амьдрал нэг бус удаа орвонгоороо эргэж магадгүй. Хувирамтгай нөхцөл байдлыг хянах гэж та оролд, ямар ч цохилт ирсэн даван туулахад бэлд. Бууж өгч болохгүй. 2022 онд баримтлах таны гол дүрэм бол тэсвэр хатуужилтай байх. Та олон сонирхолтой хүнтэй учирч, алс хол, ер бусын газраар аялах төлөвтэй. Гахай жилтэн өөрийн харилцаанд ямар нэг юм дутагдаж буйг мэдэрнэ. Таныг Луу дэмжинэ, харин Хулгана саад болж магадгүй. Мэдлэгээ арвижуул, амьдралдаа ашиглаж сур.

Ажил албан дээр өөрчлөлт гарна, нэг бус удаа. Амар тайван үе бараг тохиохгүй, иймээс үргэлж бэлэн бай. Амжилт уналт ээлжилнэ, гол нь өөрийгөө хянаж сур. Сэтгэл санаа жаахан тогтворгүйтэх шинжтэй. Дараачийн цохилт эсвэл боломж хаанаас ирэхийг та мэдэхгүй. 2022 оны сүүлийн саруудад энэ бүх эмх замбараагүйтэл дуусна. Зохион байгуулалт сайтай, өөртөө хариуцлагыг авдаг Гахай жилтэн албан тушаал ахих, өөр тийш шилжих магадлалтай. Шинэ ажил танд олон шинэ боломж нээнэ. Та Үхэртэй хамтарч ажиллавал сайн, Тахианаас хол бай.

Хайртай хүний дэмжлэг 2022 онд маш чухал. Тэр л таныг олон асуудлаас ангижруулах байх. Ганц бие Гахай тийм хүн олж чадахгүй бол сөрөг бодолд автах эрсдэлтэй. Амрагийн харилцаанд Морь жилтэнд анхаарал хандуул, харин Мич осолтой гэж зурхай сэрэмжлүүлж байна. Гэр бүлтэй Гахай ихэнх цагаа ар гэртээ зориулна. Та өөрөө хайрлаж бас хайрлуулахыг хүснэ. Таны амжилт л хань ижлийг тань хамгийн их баярлуулна. Хэрэв та хэт их гомдолловол дотны хүмүүсээ залхааж болзошгүй.

Та саруул ухаан, авхаалж самбааныхаа ачаар мөнгө хуримтлуулна. Гэхдээ 2022 онд мөнгийг нэг олж нэг алдан дахин олох зэргээр ээлжлэх байх. Мөнгө санхүү тогтворгүй, заримдаа мөнгө хурууны завсраар гоожих мэт санагдана. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж мөнгөө алдахаас сэрэмжил. Иймээс бүх орлого зардлаа тооцоолж сур, хадгаламжтай болох хэрэгтэй.

Эрүүл мэнд сайн, бие галбиртаа анхаарч зөв хооллоход л хангалттай. Та оюуны багштай болж чухал асуудлын хариуг хайж үнэ цэнтэй сургамж авах бололтой. Дасгал гимнастик тогтмол хий, залхуурвал өвдөх эрсдэлтэй. Хамгийн хүнд мөчид анир чимээгүй газарт очиж тайвшир, энергиэ хуримтлуул. Тэгээд дараачийн алхмаа хий.

2022 оны азтай өдөр: Мягмар.

2022 оны азын тоо: 4, 7.

Холбоотой мэдээ