Камила Валиевагаас допинг илэрч, Орос улс шоконд орлоо

2022-02-10 109 0
Камила Валиевагаас допинг илэрч, Орос улс шоконд орлоо
Бээжингийн олимпын наадам хэл ам, шуугиан дуулиан ихтэй болж байна.
Энэ олимп Оросын уран гулгалтын тамирчдад хэзээ ч мартагдахгүй олимп болсон биз ээ. Эхлээд тэд багийн тэмцээнд түрүүлж, аз жаргал, нэр хүндийн оргилд гарсан. Улс орон даяар тэднийг магтаж, дэлхий 15 настай Камила охиныг тахин шүтэж байлаа. Марк Кондратюк, Камила Валиева, Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов нар багийн тэмцээнд түрүүлж, олимпын аварга болцгоосон.
Гэвч тэдэнд медалийг нь гардуулан өгөхгүй байсаар байлаа.
Хоёрдугаар сарын 9-нд Inside The Games-ын мэдээлснээр бол Оросын багийн нэгэн тамирчнаас допинг илэрчээ. Хэн нь бол гэсэн асуулт бүгдийг зовоож, хамгийн их тарчилсан нь тамирчид өөрсдөө байлаа. Зарим нь бэлтгэлдээ ч гарч чадаагүй.
Гадаадын сэтгүүлчид өчигдөр бүтэн өдөр бэлтгэлд гараагүй хүн болгоныг сэжигтэн болгон зарласаар байсан. Хамгийн бага сэжиглэгдэж байсан нь 15 настай Камила Валиева байлаа.
Гэтэл допингийн шалгалтад бүдэрсэн тамирчин нь Камила болж таарлаа.
 
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмээр допинг хэрэглэсэн тамирчин 16 нас хүрээгүй бол нэр зарлаж, болдоггүй.
 
Тиймээс ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо хуульч нартайгаа энэ асуудал дээр ажиллаж, маш их цаг алдсан юм байна. Мэдээж тамирчин 16 нас хүрсэн тамирчнаас хөнгөн шийтгэл авна.
 
Одоогийн байдлаар ОХУ-ын алтан медалийг хураан аваагүй байгаа. Валиевагаас илэрсэн триметазидин хэмээх бодис спортын амжилтыг сайжруулахад нөлөөгүй буюу маш бага хэмжээгээр илэрсэн гэнэ.
 
Допинг илэрсэн сорьцыг олимпын наадмаас хоёр сарын өмнө авсан байна. Триметазидин бол хориотой бодис. Мельдонийтой адил эрчимтэй ачааллын үед зүрх, тархийг хамгаалдаг гэнэ.

Холбоотой мэдээ