“30 залуу 30 асуудал”

2021-04-02 95 0

Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй IZALUU төслийн хүрээнд тус холбооны болон дэргэдэх клубын 30 залуу “Алтан дорнод Монгол” группийн ерөнхий захирал Тордайн Ганболдтой 30 асуудлын хүрээнд уулзаж санал, сэтгэгдлээ солилцлоо. Тус уулзалтаар залуусын амьдралд, нийгэмд тулгамдаад байгаа асуудал болон нийгмийн өнгө төрх, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар санал солилцлоо.

Тус уулзалтаар гарсан санал санаачлага, залуусын илэрхийлсэн асуудал, нийгмийн сөрөг хандлага, харилцааг залуус ямар оролцоотой, залуус хэрхэн нөлөөлөх талаа ярилцлаа. Аливаа улс орны хөдлөх хүч, хөгжих үндэс нь залуусын оролцоо дээр үндэслэгддэг.

Залуусын оролцоо, дуу хоолой, нийгмийн идэвхтэй хандлага хурдацтай, үр дүнтэй байж гэмээнэ улс орны хөгжилд нөлөөлнө. Тиймээс залуусын оролцоог нийгэмд идэвхжүүлэх, өнөөдөр ярилцаад өнгөрөх биш ажил хэрэг болгох үр дүнд хүрэхээр шийдвэрлэв.

Холбоотой мэдээ