Хэнтий аймгийн МХЗЭ-ийн ахмадууд ойн үйл ажиллагаагаа зохион байгууллаа

2022-04-12 57 0

 

Хэнтий аймгийн МХЗЭ-ийн ахмадууд ойн үйл ажиллагаагаа зохион байгууллаа

Улаанбаатар хот дахь Хэнтий Аймгийн Залуучуудын Холбоо уг үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд

Хан Хэнтий нутгийн эвлэл пионерын 70 орчим ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа.
Энэ хүү арга хэмжээнд оролцож буй ахмадуудаас 12 ахмад буурлууд маань Хэнтий аймгийн жуух бичиг, Аймгийн алдартан цол тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд нийт ахмадууддаа МЗХ ын 100 жилийн медаль гардууллаа.
Ахмад буурлууд маань залуу халуун насаа дурсан ярилцаж, хийж бүтээсэн зүйлүүдээ залуу үедээ дуулгаж, сургаалиа хайрласан сайхан өдөрлөг боллоо.

“New story” хөгжлийн хөтөлбөр хүрээнд зохион байгуулж буй залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах үйл ажиллагааны нээлт Хэнтий аймагт эхэллээ

“NEW STORY” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАГ ОРОН ДАЯАР АЖИЛЛАХААР ХҮЛГИЙН ЖОЛОО ЗАЛЛАА
Монголын ирээдүй болсон өсвөр үеийг эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийт хүн амын 28.9 хувийг бүрдүүлж буй оюутан, залуучуудыг эерэг зөв хандлагатай, ажилтай, мэргэжилтэй, орлоготой болгон төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, нийгмийн идэвх, оролцоо, манлайллыг нь хөгжүүлэхээр “New Story” хөгжлийн хөтөлбөрийг улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлэхээр баг бүрэлдэхүүн маань ийнхүү хүлгийн жолоо заллаа.
Өсвөр үе, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бүх аймаг, дүүргүүдэд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тун удахгүй нүүр номын найзууддаа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнээ. Алтан шар зам маань өлзийтэй байж, ажил үйлс минь бүтэмжтэй байх болтугай…
* Залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах үйл ажиллагаа,
* “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт,
* “Ирээдүйн эзэд” ахлах ангийн суралцагчдын мэргэжил сонголтын аяны лекц, судалгаа,
* Аймаг, дүүргүүдийн Залуучуудын холбоодыг чадавхжуулах үйл ажиллагаа,
* Монголчуудын эрхэмлэн дээдлэх, үнэт зүйлийн лекц, судалгаа,
* Аймаг, дүүргүүдийн ахлах ангийн сурагчдад зориулсан Музейн нээлттэй үзвэр.
* Аймаг, дүүргүүдийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулах, чадавхжуулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд явж байна.
Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо Гүйцэтгэх хороо

Холбоотой мэдээ