“ОРОЛЦОО-2022” Чиглүүлэгч багшийн сонгон шалгаруулалтанд урьж байна

2022-04-13 177 0
“ОРОЛЦОО-2022” Чиглүүлэгч багшийн сонгон шалгаруулалтанд урьж байна
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд чиглүүлэгч багшаар ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
#Хамрах_хүрээ: Шаардлага хангасан бүх иргэдэд нээлттэй
Чиглүүлэгч багшид тавих шаардлага:
1. Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
2. Багшлах эрхтэй /Үнэмлэхний хуулбар/
3. Багаар хамтран ажиллах чадвартай
4. Ачаалал даах чадвартай
5. Багшийн ёс зүйн зөрчилгүй
/Байгууллагын тодорхойлолтоор нотлоно/
Онцгой анхаарал тавих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байсан бол давуу тал болно.
Сонгон шалгаруулалт зохион байгуулах үе шат:
I шат: Доорх сэдвээс сонгон агуулгын хүрээнд 8-10 слайд РРТ хичээл бэлтгэн 2022 оны 4 сарын 17 -ны 15:00 цагаас өмнө oroltsoo2022@gmail.com хаягаар илгээсэн байна.
– Асуудлыг шийдвэрлэх
– Ажлын байрны ёс суртахуун
– Хувь хүний аюулгүй байдал, ажиллаж амьдрах аюулгүй орчин
– Хөдөлмөрийн харилцаа (хөдөлмөрт бэлтгэх)
I шатанд тэнцсэн хүмүүст бүртгэлийн линк цахим хаягаар илгээнэ.
II шат: 2022 оны 4 сарын 18, 19
1. Онол /Тест/
2. Ур чадвар /Илтгэл/
III шат: 2022 оны 4 сарын 20
1. Ярилцлага
Холбоо барих утас: 90854060, 99009121, 88150111
Эх сурвалж: “Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам”-ны албан ёсны фэйсбүүк хуудас

Холбоотой мэдээ