Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

2021-04-07 79 0

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,226 болж байна.

Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 456 батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.

Харин 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1358 боллоо.

Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6912 боллоо. Халдварын улмаас 2480 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2186, хүндэвтэр 317, хүнд 70, маш хүнд 10 хүн байна.

Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ.

Маш хүнд байдалтай эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ