Халуун ус таслах хуваарь

2021-05-13 528 0

Улаанбаатар дулааны сүлжээ компаниас зуны улиралд дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх хуваарийг баталжээ.

Засварын ажил Тавдугаар сарын 16-наас эхлэн Наймдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хэрэглээний халуун усыг ээлжлэн хязгаарлах аж.

Дээрх хуваарьт заасан хугацаанд шөнийн бригад ажиллана.

Мөн айл, өрхийн халаалтыг Тавдугаар сарын 15-наас зогсохыг тус компаниас мэдээллээ.

Дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх байршлууд

№  Магистраль  Засварт зогсоох бүс, хороолол  Засварын хугацаа 
1 10абагд, 1а, 7а, магистраль Говь-2 ХК, БӨҮРайон, Буудлын клуб, Дэлгэрэх хотхон, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат орчим, Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал орчим, Төмөр замын эмнэлэг, УДДТ-76, 81-ээс хангагддаг хэрэглэгчид, Төмөр зам орчим, Зайсан орчмын хэрэглэгчид V/16-V/28 /3-12 хоног/
2 9абагдеж, 13абагд магистраль 013-р анги, Дэвшил трэйд ХХК, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, 10-н буудал орчим, Нефть бааз, залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, 2, Орчлон хороолол, Содон хороолол, Ханын материал, Карьер, Буян ХХК, Буянт-Ухаа I, II хороолол, Нисэх орчмын хэрэглэгчид V/19-V/31 /3-12 хоног/
3 10ж, 15-р магистраль 10ж, 15-р магистраль
Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/, Шинэ яармаг хороолол, Мөнххада авто худалдааны төв, Хүннү молл үйлчилгээний төв, Нийслэлийн төр захиргааны шинэ төв байр орчим, Нүхтийн ам, ХУД-ийн хүүхдийн эмнэлэг орчим, Арцатын ам орчмын хэрглэгчид
VI/02-VI/07 /5 хоног/
4 11а, б, в, г, д, 7к, 3в магистраль Барс-2 зах, Хархорин зах, Эрин, Номин өнөр хороолол, 10-р хорооллын авто замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс, Сод оньс орон сууц, Түндэмүн саун, ДДТ-18, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим, хуучин тээврийн товчоо, 5-р хороолол ДДТ-63, 66, 67-с хангагддаг хэрэглэгчид VI/10-VI/24 /3-14 хоног/
5 6бегдеж, 5д магистраль Шинэ Монгол хаад оффис орчим, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Баянбүрд төв, 3, 4-р сургууль, 7-р хороолол, Хангай хотхон, 100 айл, 11-р хороолол орчим, УДДТ-34, 35, КТМСургууль, Цэцэг зочид буудал, Тэнгис кино театр, Дипломат 95, Засгийн газрын X, XI, XII байр, Нийслэлийн дээд шүүх, Хийморь хотхон, УДДТ-20, 12-р хороолол орчмын хэрэглэгчид VI/21-VII/05 /3-14 хоног/
6 5абв, 3гдв, 1б магистраль Гоёо ХХК, ЭХЯам, Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон, Автобус-1, УДДТ-88 19-р хороолол орчим, УБДС ХК, Цагдаагийн авто бааз, Алтай хотхон, Туушин ХХК гаалийн баталгаат агуулах, Шинэр барилга ХХК, Оргил рашаан сувилал, ХУД нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар сувилал орчим, Үйлдвэрийн район орчмын хэрэглэгчид, Эрэл, Жигүүр грандын орон сууц, Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид VI/30-VII/09 /3-10 хоног/
7 12а, б, в, г, д, е, ж, 14а, б, в, г, д, 2д, е магистраль Жаргалан хотхон, МҮХАҮТанхим, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль орчим, Ногоон төгөл хотхон, 13-р хороолол УДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Госпитал, БХЯам, 16-р хороолол, Амгалан орчмын хэрэглэгчид, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид VII/19-VII/30 /3-11 хоног/
8 11 еж, 2абаг,3аб, 4аб, 1агд, 5гдеж магистраль АСА цирк, 220 мянгат, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСОрдон орчим, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103, УДДТ-141, Төв усан бассейн орчим, Хотын төв 40, 50 мянгат, УИД, ОХУ-ын ЭСЯ, Баруун 4 зам, Хонхорын 7 байр орчим, нарантуул зочид буудал, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид, СЭЗИСургууль, Сайд нарын Хоёрдугаар эмнэлэг, УСУГазар орчим, Бага тойруу Цэцэг төв, Зоос гоёл ХХК, 45, 46, 59-с хангагддаг хэрэглэгчид, СУИС, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5-р сургууль, МУИС, Соёлын төв ордон, УБИС, ГХЯ, ЭМШУИС, 1-р эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, 21-р сургууль орчим, Бөхийн өргөө орчим, УДДТ-24, 25, ХӨСҮТ, Зүүн хүрээ хотхон, 14, 15-р хороолол УДДТ-7, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17-с хангагддаг хэрэглэгчид VII/26-VIII/08 /3-14 хоног/
9 7бвгджи,6а,8а магистрал Тээврийн товчоо орчмын хэрэглэгчид, ТЗУГазар, 2, 3, 4, 6-р бичил хороолол, Төв гандан хийд, Эх нялхсын эрүүл мэндийн төв, УДДТ-103, 107, 108, 109, 110, 117, 118-с хангагддаг хэрэглэгчид, МҮОНРТ, УДДТ-80, 87, 73-р сургууль орчим, Богд-Ар хороолол орчмын хэрэглэгчид VIII/4-VIII/16 /3-12 хоног/

Холбоотой мэдээ