ЭЕШ өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдана уу

2021-05-19 90 0

Өнөөдөр Улаанбаатар хотод 51 суурин цэгт, 56 явуулын автобусаар 158 багийн 955 эмч, ажилтан ажиллаж, 36,732 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Мөн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдана уу.

Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Холбоотой мэдээ