Хүчтэй шороон шуурганы улмаас барилга, байгууламжийн дээвэр хууларчээ

2021-05-25 67 0

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй шороон шуурганы улмаас айл, барилга, байгууламжийн дээвэр хууларчээ. Тодруулбал 05.24-ний өдрийн 21:15 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы /25 м/с/ улмаас нэг өрхийн гэр, биеийн тамир, спортын заал, Улсын нөөцийн салбар, 2 орон сууц болон 3 айлын байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагыг тухайн өдрийн 21:20 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ